Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр өчигдөр нийт 426 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ бол бага тоо биш юм. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, СХД-ийн нутаг Баянхошууны зам, 7-р хорооны баруун замд “H.Sonata” маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Kia Bongo” маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б гэмтсэн. СХД-ийн нутаг Орбитын зам, Хилчингийн 1-р гудамжны 6 тоот хашаанд “H.Sonata” маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 03 настай эрэгтэй Ө-г мөргөж гэмтээсэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.