Олон Улсын жүдогийн өдөр буюу 2016 оны аравдугаар сарын 28- АНЭУ-ын Абу Даби хотноо IJF-ийн ээлжит Гранд Слам тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд 33 орны 184 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээгээд байна. Манай улсаас энэ удаад 2013 оны дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг ганцаараа өрсөлдөхөөр болжээ.
Тэрбээр эх орондоо бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд ирэх мягмар гаригт Абу Дабиг зорино. Түүний жинд ОУХМ олимпийн хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг болон Испанийн Жулиа Фигуроа зэрэг шилдгүүд хүч үзэх юм. Тэмцээнийг манай улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат урилгаар шүүн явуулахаар болсон бол ETV HD телевиз эх орон даяар шууд дамжуулна.
Mongolian Judo Association
Холбоотой мэдээ
Comments are closed.