antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 25, 2016 Comments are off

Сомалийн далайн дээрэмчдийн барьцаанд байсан 26 хүн суллагджээ

нийтлэсэн Admin

1477354415580ea3af16727Бараг таван жилийн турш Сомалийн далайн дээрэмчдийн барьцаанд байсан 26 хүн суллагдсан тухай олон улсын зуучлагчид мэдэглээ.

“FV Naham 3” хөлөг онгоцыг 2012 оны гуравдугаар сард Сейшелийн арлуудын өмнөд хэсэгт явж байхад нь Сомалийн далайн дээрэмчид булаан эзэлжээ.

Онгоцыг живүүлэх хүртэл хөлгийн багийн гишүүдийг Сомалийн эрэгт байлгаж байв. Дараа нь Зүүн Африкийн улсуудын иргэд голдуу эдгээр 26 хүнийг бөглүү ширэнгэн ойд хорьжээ.

Сомалийн эрэгт далайн дээрэмчид хөлөг онгоцууд руу халдах явдал сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн юм.

Суллагдсан 26 хүн Камбож, Хятад, Тайвань, Индонез, Филиппин болон Вьетнамын иргэд аж. Хөлгийн багийн 29 гишүүний нэг нь далайн дээрэмчид халдах үеэр амиа алдсан бол хоёр нь барьцаалагдсаны дараа өвчний улмаас нас баржээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car