antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

Түвдийн цагаан сарыг хятадууд улаан сар болгоно

нийтлэсэн Admin

Өнгөрсөн додоо хоногт хятадын Сычуан мужид өрнөсөн түвд лам нарын эсэргүүцлийн хөдөлгөөнийг хятадын цэргүүд хүчээр дарсан билээ.

Ирэх сард болох түвдийн цагаан сартай холбоотойгоор ямар нэгэн эсэргүүцлийн жагсаал, цуглаан болохоос сэрэмжлэн хятадын засгийн газар цэргийн ангиудыг түвд рүү ихээр оруулж байгаа гэнэ.

Мөн хятадын эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн 200 орчим лам нарыг баривчлан эрүүдэн шүүж хилс хэрэгт тулгаж байгаа гэнэ.

Лам нарыг хүний ёсноос гажуудаар тамлаж байгаа учир эрүү шүүлт даалгүй амиа алдаж байна хэмээн Түвдийн хүний эрхийг хамгаалах Лондон дахь хорооноос мэдээлжээ.

2008 онд түвдүүдийн цагаан сарын үеэр хятад цэргүүд доромжлол үйлдсэний улмаас эсэргүүцлийн хөдөлгөөн гарч 22 түвдийг цэргүүд буудан хороож харгисаар дарж байсан түүхтэй. Тиймээс энэ байдал давтагдаж магадгүй хэмээн хятадууд болгоомжилж байгаа гэнэ.

Түвдүүд ч бидний цагаан сарыг хятадууд улаан сар болгох вий хэмээх айдаст ихээр автаад байгаа талаар хорооныхон мэдээлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car