antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 Comments are off

Дэд сайд болох хүсэлтэй залуус Ерөнхий сайдын өрөөний үүдээр өдөржин эргэлдэв

нийтлэсэн Admin

АН засгаас гарснаар тус намын  зургаан сайд, долоон дэд сайд, агентлагуудын дарга нар эхнээсээ  албаа хүлээлгэж өгч байгаа. Зургаан сайдын орны хүмүүсийг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж батламжлаад өчигдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр С.Батболдын Засгийн газар хуралдаанаа хийж цалин, тэтгэвэр нэмэх зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм.

Харин одоо дэд сайдын суудалд МАН-аас хэн томилогдох нь анхаарал татаж байна. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дэд сайдын томилгооны асуудлыг хэлэлцэх аж.
Өчигдөр Ерөнхий сайдын үүдний өрөө

хавьцаагаар залуучууд нэлээд хөлхөлдөв. Ерөнхий сайд  ч Засгийн газрын хуралдааны дараа ирж уулзаарай гэсэн бололтой.

Тусгаар тогтнолын ордныг босгоход тэрбум төгрөг хандивласнаа ил тод зарласан МАК-ийн босс Нямтайширийн хүү Номтойбаяр Ерөнхий сайдын үүд хавьцаа нэлээд удаан эргэлдсэн юм. Тэрээр Дорнодод нэр дэвших бэлтгэлээ базааж байгаа залуу. Тойрог авч  чадах эсэх нь эргэлзээтэй болохоос биш сонгуульд нэр дэвшихэд аавын буянаар  мөнгөгүй гэх зовлонгүй. Цацаж байгаад гараад ирнэ гэж тооцоолж буй биз. Ийм  шинэ цагийн цээж баян ивээн тэтгэгчээ  нам гомдоохгүйг хичээх байлгүй. Тиймээс дэд сайдын томилгоог хэлэлцэхийн өмнөх өдөр Төрийн ордонд ирж уулз хэмээн дуудуулсан байхыг үгүйсгэх аргагүй.

Н.Номтойбаярын тойрог авах хүсэлтийнх нь хариуд дэд сайдын суудалаар шагнаж мэднэ. Тэрбээр нэлээд удаан эргэлдэж байгаад ямартай ч Ерөнхий сайдтайгаа уулзаад гарав.

 

Мөн өчигдөр  Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзоригийн хүү Тэмүүлэн бас л Ерөнхий сайдын үүдний ойролцоо хүлээзнэж харагдана лээ. Тэрбээр бас дэд сайдын суудалд суучих магадлалтай хүмүүсийн нэг. Аав нь  төсвийн  “саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн захирал. Өөрөө  ч монголын хоёр дахь “саалийн үнээ” болох ирээдүйтэй   “Эрдэнэс МГЛ” компаний дэд захирлын алба хашдаг. Эрдэнэтийн захирал ирэх сонгуульд өөрөө нэр дэвшихгүй бол хүүгээ зүтгүүлнэ хэмээдэг юм гэсэн.

УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү Одбаяр  гадаадад суралцаж байгаад Монголдоо ирж МАН-ын Бага хурлын гишүүн болж  Ерөнхий сайд С.Батболд ын  иргэний нийгэм хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Түүнийг ч дэд сайдаар томилж мэднэ гэсэн яриа гарч байна.

 

Энэ өдөр Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн, саяхан МАН-д элссэн Б.Лхагважав ч үдээс хойш 17 цагт гурван талт хэлэлцээрийн үр дүнг танилцуулсан хуралдаанд оролцчихоод  18 цагийн үед Ерөнхий сайдын өрөө рүү яваад орчихов. Тэрбээр үдээс өмнө  ч  гүйцэтгэх засаглалын тэргүүний өрөөний ойролцоо эргэлдэж байсан залуусын нэг нь юм.Түүнийг намдаа элсүүлэхийн тулд яриа хөөрөө, тохироо хийсэн байлгүй ээ.

Ц.Баяр www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car