antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2016 Comments are off

Хилээр гарахад 10-15 секунд зарцуулдаг боллоо

нийтлэсэн Admin

14765039685801a9a04fa32Хилийн шалган нэвтрүүлэх автомат хаалгатай боллоо. Тодруулбал, Бид өмнө нь хилээр гарахдаа хилийн шалгагчид гадаад паспортоо үзүүлэн штамп даруулахад дунджаар 30 секундээс нэг минут хүртэлх хугацааг зарцуулдаг байсан. Харин автомат хаалгатай болсноор гадаад паспорт, хурууны хээгээ уншуулан гарах хүртэл нийт 10-15 секундыг зарцуулахаар боллоо. Монгол Улсын иргэд гадаад паспортоо бүртгүүлээд хугацааг нь дуусах хүртэл шалгагч дээр очихгүйгээр автомат хаалгаар үйлчлүүлэх боломжтой юм байна.

Өөрөөр хэлбэл, иргэд хилээр нэвтрэх шалгагчгүй шалган нэвтрүүлэх цахим систем бий болгосноос гадна Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд болон хилээр нэвтэрсэн иргэдийн тоог үнэн зөв тогтоох, гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэх, хянах асуудлыг Монгол Улсын хэмжээнд зохицуулах, үнэн зөв мэдээллээр хангах боломж бүрдэх юм байна.

Мөн иргэд цаг хугацаагаа хэмнэхээс гадна, зорчигчийг таних чадавх нэмэгдэж, шалгагч байцаагчдын хяналт шалгалт хийх нөхцөлийг хөнгөвчилж, мэдээлэл хоцрогдолгүйгээр нэгтгэгдэх боломж хилийн шалган нэвтрүүлэх системд бүрдэж байгаа аж.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car