antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 Comments are off

“Сандэй плаза”-гийн хохирогчдын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

нийтлэсэн Admin

147617921257fcb50ca5959Өнгөрсөн 2015 оны 10 дугаар сард “Сандэй плаза” ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас “Сандэй” худалдааны төвийн В1 корпусын лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан билээ.

Тэгвэл энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр нарын гурван хүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сард хүлээн авсан.

Дээрх хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг зарласан боловч улсын яллагчийн хүсэлт, өмгөөлөгчдийн хүсэлтүүдээр нийт гурван удаа шүүх хурал хойшлогдсон байна. Ингээд уржигдар буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан 11 цаг үргэлжилсэн бөгөөд шүүхээс тухайн хэргийн хохирлын хэмжээ маргаантай байгаа тул хохирлыг хэмжээг нарийвчилж тогтоох шаардлагатай гэж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр тус дүүргийн прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамж гарсан байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car