antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 Comments are off

Г.Баасансүрэн, А.Цэдэнсодном нар Дэлхийн аварга боллоо

нийтлэсэн Admin
olloo_mn_1476060332_chuluut

Польш улсын Валбжих хотноо болсон бөхийн Ахмадын ХVIII дахь ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр манай улсаас гурван бөх “С”, “Д” ангиллын барилдаанд зодогложээ.

 “С” ангиллын 58 кг-ын жинд Ч.Норовсүрэн нэгдүгээр тойрогт болгарын бөх Р.Османд 0:10 онооны харьцаагаар дийлдэж хоёрдугаар тойрогт хийлж гуравдугаар тойрогт италийн бөх Давиде Фонтанаг 6:0 онооны харьцаагаар ялж дөрөвдүгээр тойрогт оросын бөх Саидмагомед Масиев 0:4, тавдугаар тойрогт украиний бөх Олег Конюшкод 0:10 онооны харьцаагаар хожигдож IҮ байранд орсон байна.

“С” ангиллын 63 кг-ын жинд Г.Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Жозеф Михаил Раиаг 5:0, гуравдугаар тойрогт украиний бөх Аркадий Имиметовыг 6:0 онооны харьцаагаар хожиж дөрөвдүгээр тойрогт гүржийн бөх Варази Варазишвилиг буулган авч  тавдугаар тойрогт францийн бөх Филипп Андре Мауренийг 3:2 онооны харьцаагаар хожиж ахмадын дэлхийн аварга боллоо.

dasht

 “Д” ангиллын 76 кг-ын жинд Арслангийн Цэдэнсодном /Налайх дүүрэг, Гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга/ нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт английн бөх Стюарт Мскауг 12:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд ХБНГУ-ын бөх Женс Фуеттерерийг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө барилдаанд японы бөх Тамоцу Какевудаг 1:1 онооны харьцаагаар хожиж ахмадын дэлхийн аварга цол хүртжээ.

Ахмадын дэлхийн аварга цолыг өмнө нь Гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1995, 1996 онуудад хошой удаа, олон улсын хэмжээний мастер Х.Цолмонбаатар 2013 онд хүртэж байсан юм.

Эх сурвалж: МЧБХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car