antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 Comments are off

Манай насанд хүрсэн иргэдийн 52 хувь нь архинд донтох өвчтэй болжээ

нийтлэсэн Admin

Манай улсын насанд хүр­сэн иргэдийн 52 хувь нь ар­хинд донтох өвчтэй болсон гэх тоо баримт байдаг. Харин улсын хэмжээнд архины албадан эмчилгээ хийдэг ганцхан эмнэлэг бий. Энэ бол Төв аймгийн Баян суманд үйл ажиллагаа явуулдаг, бид­ний хэлж заншсанаар Мааньтын эмнэлэг юм.

Биднийг Баян сумын архины албадан эм­чилгээний эм­нэлэгт очиход гадуураа бло­кон хашаагаар хү­рээ­лэгдсэн, төмөр сараалжин хаалгатай яг л шорон мэт газар угтаж авав. Дотогш нэвтрэх гэсэн боловч үүдний харуул нь оруулахгүй байлаа. Удалгүй тус эмнэлгийн дарга, дэд ху­рандаа Д.Энхтөртэй уул­заж, зөвшөөрөл авснаар эм­нэлгийн үйл ажиллагаатай танил­цахаар болсон юм.

Өдгөө Мааньтын эмнэлэгт 20-50 насны 179 хүн эмчилгээ хийл­гэж байгаа аж. Хамгийн залуу өвчтөн нь дөнгөж 20-хон настай бүсгүй.

20-хон настай бүсгүй ар­хины албандан эмчилгээнд ир­сэн байгаа нь манай улсад архи аюулын харангаа нэ­гэнт дэлдээд эхэлчихжээ.

20 настай Ганцэцэг “Би одоо дахиж архи уухгүй. Эм­­нэл­гээс гараад сайн байх бол­но” хэмээн ярьж бай­лаа. Ганцэцэг өнгөрсөн оны 10 дугаар сард ирсэн бай­на. Түүний гар нь маш хүнд гэмтэж, уруул нь цуурч, зо­дуулсан байдалтай ир­жээ. Эмчээсээ байнга эм­нэл­гээс гаръя гэж гуйдаг гэнэ. Түүний эмчлэгч эмч ярих­даа “Тэр үед Ганцэцэг ма­най эмнэлэгт ирээгүй бол амиа ч алдаж болох байсан. Ганцэ­цэ­гийг ядаж дулаан болохоор гаргана” гэж байв.

Мөн Дамдин гэдэг 48 настай хүн бидэнтэй ярил­ца­хыг хүссэн юм. Тэрбээр “Би багш мэргэжилтэй хүн. Залуу байхдаа ажил төрөл бүтээж байна гэж найз нөхөдтэйгөө архи уудаг байсан. Би хэзээ ч өөрийгөө архичин гэж бод­доггүй байлаа. Архинд дон­тох өвчин туссан хүн хэзээ ч өөрийгөө архинд орчихсон гэж боддоггүй. Үүнийг би ойлгосон. Энд байгаа хү­мүүсийн 80 хувь нь яг над шиг бодолтой. Би дахиж архи гэ­дэг зүйлийг хэрэглэхгүй. Мон­голын хойч ирээдүй бол­сон залуучуудад хэлэхэд ар­хи гэдэг ундааг битгий хэ­рэг­лээрэй. Харин эндээс эмчлэг­дээд гарахад биднийг “Ар­хи­чин” гэж битгий дуу­даа­рай гэж хэлмээр байна” хэмээн ярьсан юм. Үнэхээр Дамдингийн хэлж буйгаар архинаас татгалзаж чадаж байвал үүнээс сайн зүйл гэж хаана байх вэ.

Албадан эмчлүүлж байгаа 179 өвчтөнөөс 10 нь эмэгтэй, 169 нь эрэгтэй байв. Биднийг очихын урд өдөр 16 өвчтөн нэмэгдэж ирсэн байлаа.

Өмнө нь ирсэн өвчтөнүүд  шинээр ирсэн өвчтөнүүдийг “шинэ цэрэг” гэж дууддаг аж. Ирж байгаа хүмүүсийг усанд оруулж, хир буртагнаас нь салгахаас эхлээд бүх л зүйл­тэй нь хутгалдаж бай­гаа ажилтнууд үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг юм билээ. Энэ эмнэлэгт аав, хүү, ах дүү, эхнэр нөхөр гээд гэр бүлийн хүмүүс хүртэл ол­ноор ирсэн байх юм. Мон­гол­чууд архинд донтох өвчинд нэлээд нэрвэгдсэнийг энэ бай­дал харуулж байна.

Эмнэлгийн ажилчдын ярьж буйгаар ачаалал хэ­рээс хэтэрч байгаа гэнэ. 100 хүн хүлээж авах хүчин ча­дал­тай эмнэлэгт өнөөгийн байд­лаар 200 шахам хүн эмч­лүүлж байгаа аж. Тус эм­нэлэг гурван байртай. Энэ байрандаа сэтгэл зүйн хи­чээл хийх, өвчтөнүүдээ байр­луулах гээд багтаж ядах аж. Насанд хүрсэн иргэдийн 52 хувь нь архинд дон­тох өвчтэй байхад улсын хэм­жээнд ганцхан байдаг ар­хины албадан эмчилгээний эм­нэлэг 100 хүн хүлээж авах боломжтой байна гэдэгт итгэх аргагүй.

Нэг өрөөнд 20 өвчтөн байр­ладаг бөгөөд үнэхээр амьс­гал давхцам, удаан байх ар­гагүй юм билээ. Харин ар­ван эмэгтэйг тусгаарлан байр­луулсан байлаа. Шөнө бо­­лоход эмэгтэйчүүдийн өрөөг гаднаас нь байнга түгж­дэг хэдий ч үүнд эсэргүү­цэл үзүүлж, хаалга үүдээ он­гор­хой хо­нуулахыг шаардаж нэ­лээд асуудал үүсгэдгийг ч эм­нэл­гийн ажилтнууд ярьж байв.

Хэдийгээр албадан эм­чил­гээ хийлгэж байгаа хү­мүүс нь энгийн хүнээс өөр байдаг боловч эмч нар хэзээ ч архичин гэдэг ут­гаар нь хардаггүй юм би­лээ. Эмнэлгийн дарга, дэд хуран­даа Д.Энхтөр хэлэхдээ “Энэ хүмүүс архинд донтох өвчин туссан, биеийн байдал нь маш хүнд. Хүн өвчин тусч бие нь өвдөж шаналахдаа ямар бай­даг, яг л тийм хүмүүс. Бид хотын гудамжинд тасраад уна­чихсан байгаа хүмүүсийг ха­рахад үнэхээр сэтгэл өвд­дөг. Эндээ авч ирээд эмчил­мээр байдаг ч хүний эрхэнд халдаж, дураараа авч ирэх эрх байхгүй. Тэгээд ч хөрөнгө мөнгө дутмаг байдаг. Энд ирж байгаа хүмүүс ямар нэ­гэн байдлаар ар гэрийнхэн бо­лон албан газрынхан нь гом­дол гаргасны улмаас шүү­хийн шийдвэрээр ирдэг” хэ­мээн сэтгэл эмзэглэн ярьж байс­ныг хэлэх нь зүйтэй бо­лов уу.

Архинд донтсон өвчтө­нүү­дэд албадан эмчилгээг хийх­дээ эхлээд хор гадагшлуулах тариаг өндөр тунгаар хийж, да­раа нь сэтгэл зүйн эмчилгээ хийдэг байна. Сэтгэл зүйн эмчилгээ нь тус эмнэлгийн гол эмчилгээ гэнэ.

Ер нь сэтгэлийн хүчээр архинаас гаргах талаас нь арг­а хэмжээ авдаг байна. Ар­хийг олон жил хэрэглэсэн хүмүүс тэнэглэлийн байдалд орж, өөрийгөө хянах чад­варгүй болдог аж. Ийм хү­мүүстэй ажиллах эмч тө­дий­лөн олддоггүйн дээр орчин нөх­цөл тухгүй учраас болов­сон хүчин дутмаг байдаг гэ­нэ.

Эмнэлгийн ажилтнууд “Үнэхээр санаснаар бол­дог бол энэ эмнэлгийн бай­рыг шинэчлээд, нарийн мэр­гэжлийн архины эмнэлэг бол­гочихдог бол сайхан. Ийм ор­чин нөхцөлд ажиллах эмч, боловсон хүчин олддоггүй. Манай улсын насанд хүрсэн хүмүүсийн 52 хувь нь архинд донтох өвчтэй. Гэхдээ энэ бол нарийн тоо баримт биш. Ойролцоогоор ийм байна. Үүнээс ч их байж болно. Тий­мээс ажиллах орчин нөх­­цөлийг сайжруулах тал дээр төрөөс анхаараач гэж хэл­мээр байна” хэмээн ам булаацалдан ярьцгааж бай­сан юм.

Эцэст нь өгүүлэхэд үнэ­хээр ийм хүнд нөх­цөлд ажиллаж бай­гаа ажилтнуудынхаа аж­лын орчныг сайжруулах тал дээр холбогдох албаны хү­мүүс анхаарлаа хандуулж, ор­хигдсон мэт энэ газрыг ха­раа хяналтдаа авах нь зүйтэй гэдгийг хэлмээр санагдлаа.

Мөн архины үйлдвэрүү­дийг багасгаж, гаднаас орж ирж байгаа согтууруулах ун­дааг хязгаарлах цаг болжээ. Ар­хи хэмээх савнаасаа бусдыг дийлдэг ундаанаас болж хичнээн хүн амьдралаараа хо­хирч, хичнээн залуус гэмт хэрэг үйлддэг болохыг хүн бүр мэдэх биз ээ.

Хоёр сая гаруй хүн амтай манай улсын насанд хүрсэн хүн амын 52 хувь нь архинд донтох өвчтэй байна гэдэг хэзээ мөдгүй мөхөх аюул нүүрлэснийг илтгэж байна. Тиймээс архины үйлд­вэрүүдэд хяналт тавьж, хяз­гаарлах цаг хэдийнэ болжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car