antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 Comments are off

Машин угаалгын газруудад гүний цэвэр ус ашиглуулахгүй

нийтлэсэн Admin
f9102d42d6697fccgreat
Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар “Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан. Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгаа нь тогтоогдсон.

Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын ай савын 164 км2 газар нутгийг хамарсан энэхүү судалгаанд үндэслэн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ, машин угаалгын газруудад хөрсний усыг цэвэрлэн ашиглаж, газрын гүний усыг хэмнэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд 110 гудамжны 95 га талбай, 130 гаруй машин угаалгын газруудад хөрсний усыг ашиглах загвар төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежер “Монхидро” ХХК, холбогдох мэргэжилтнүүдэд ажлын зураг, цэвэрлэх системийг барих техникийн шийдлийг гарган танилцуулахыг үүрэг болгов.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car