antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 29, 2012 Comments are off

Л.Гүндалай кнопоо ч дарж сураагүй

нийтлэсэн Admin

Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Гүндалай нэр дэвшигч бүрт асуулт тавьж, саналаа хэлэх болж, кноп дарах бүрийд бүтэлгүйтэж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс зэмлэл хүртэв. Тэрбээр “Л.Гүндалай чи наад кнопоо дарж сураач ээ. Ганц л дарахад болно шүү дээ. Олон дахин дараад, тэгээд нэр нь гарахгүй болохоор хашгичаад суучих юм. Ямар хаашаа юм бэ” гэж зандарвал гишүүн бууж өгсөнгүй, “Энэ кноп ажиллахгүй юм чинь яах юм бэ дарга аа” гэж дэггүйтэж байлаа.

Харин “ангийнхан” нь түүнийг “УИХ-д удаа дараа сонгогдсон түшээ гээд л тодроод байдаг хэрнээ одоо хэр нь кнопоо дарж сураагүй шүү” гэж цаашлуулахад хүргэж байв. Гэвч Л.Гүндалай гишүүн гандан буурсангүй Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон бусад таван сайдад нэгбүрчлэн асуулт тавьж, саналаа хэлж санаагаа амраасан юм. Ямарсайндаа л Л.Гантөмөр гишүүн “Л.Гүндалай, одоо болсон шүү” гэвэл “Хэ хэ болоогүй, ээ асууна” гэж зөрүүдэлж суух вэ дээ. Түүнгүй бол ч УИХ заримдаа гуниг царайлдаг нь нууц биш.

Г.Дарь


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car