Б.САНСАР
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вашингтон хотноо анхны Африк-Америкийн түүхийн музейг байгууллаа. Тэрээр “Энэхүү музей маань 540 сая ам.долларын өртгөөр боссон бөгөөд эрх чөлөөнд хүрсэн замналыг өгүүлэх юм” хэмээн нээлтийн үеэр хэлсэн байна. Музейн барилгын зураг төслийг Их Британийн архитектор Дэвид Аджайе хийжээ. Африкаас боол худалдан авахад хэрэглэж байсан бараа, төгөлдөр хуурч Чак Беррийн улаан кадиллак автомашин гэх мэт 36 мянган үзмэрийг музейд байрлуулсан байна. 37200 м.кв талбайг хамарсан музейг барихад дөрвөн жилийн хугацааг зарцуулсан гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.