antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2016 Comments are off

Б.Обама 9 дүгээр сарын 11-ны халдлагатай холбоотой хуульд хориг тавьлаа

нийтлэсэн Admin

147469302957e607a544caaВАШИНГТОН. /VOA/. Саудын Арабын Засгийн газрыг шүүхэд өгөх эрхийг 9 дүгээр сарын 11-нд болсон халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд олгох тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хориг тавьлаа.

Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр “Террорист үйл ажиллагааг ивээн тэтгэгчидтэй тэмцэх хууль”-д хориг тавиад, энэ хууль АНУ болон Саудын Араб хоорондын харилцаанд сэв суулгаж магадгүй гэж мэдэгджээ.

Энэ хууль батлагдсанаар террорист халдлагын улмаас хохирол амссан АНУ-ын иргэд халдлагад оролцсон гадны орнуудаас нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болох юм. Уг хуулийн төслийг Конгресс аль хэдийн баталсан байна.

9 дүгээр сарын 11-ны халдлагыг төлөвлөн зохион байгуулсан Усама Бин Ладен болон нисэх онгоцыг барьцаалсан хүмүүсийн ихэнх нь Саудын Арабын иргэд байсан байна. Зарим хүмүүс АНУ уг халдлагын хариуцлагыг Саудын Арабын Засгийн газарт тохох зорилготой байна гэж үзжээ.

Харин Конгрессын гишүүд Обамагийн хоригийг цуцлах зорилготой байна. Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн гуравны хоёр нь Ерөнхийлөгчийн хоригийг цуцлах санал өгвөл хууль хэрэгжиж эхлэх юм.

Д.Нямтулга

montsame.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car