
Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ үргэлжилж байна. Өчигдөр Монгол Улсын оюутны шигшээ баг хагас шигшээд Хонконгийн багийг 106:67-гоор хожиж, финалд шалгарлаа. Ийнхүү манай улсын оюутны шигшээ багийн спортоор анх удаа тивийн аваргад хүч үзэхээр болов.
Манай баг Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий аваргын төлөө нутгийн дэвжээнээ Тайванийн шигшээтэй өнөөдөр 17:00 цагт тоглох юм. Сагсан бөмбөг сонирхогчид та бүхэн Буянт-Ухаа спортын ордон очиж багаа дэмжээрэй. Энэ бол алдаж болохгүй сайхан боломж юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.