Манай улс энэ жил ОХУ, БНХАУ болон бусад улс руу өмнөх жилүүдээс хэд дахин их мах экспортлох зорилго тавьсан. Гэтэл өнөөдөр зарим аймагт малын гоц халдварт өвчин гараад байгаа нь байдлыг хүндрүүлж байна. Иймд засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч, өвчний тархалтыг зогсоох, эрүүл бүсээ хамгаалах, махны экспортыг зогсоохгүй байх зорилго тавин ажиллаж байна.
Ийнхүү хамгаалахын тулд хөдөөд хорио цээрийн дэглэмээ чангатгаж, малын халдварт өвчингүй эрүүл бүсээ хамгаалах шаардлагатай.
Одоогоор Хөвсгөл, Булган, Завхан, Увс, Ховд аймгийн хойд талын сумаас нийслэл хүрэх авто замын зангилаа хэсэгт байгуулагдсан хорио цээрийн төв байгуулжээ. Хэрэв дээрх аймагт малын гоц халдварт өвчин гарвал энэ хэсэгт хөдөлгөөн хязгаарлаж, аюултай ачаа тээврийг шалгах, халдваргүйжүүлэх үүрэгтэй. Яг үүнтэй адилхан хяналтын цэгийг 2011 онд засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн Цахир, Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Төв аймгийн Лүн суманд байгуулж байсан юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.