Алдартнууд сэтгэлзүйн нэгэн содон аяныг буухиалж эхэлжээ. Кино найруулагч Гай Ричи хөлбөмбөгч Дэвид Бекхэмийг 22 суниах аянд дуудсан юм. Англи залуу 22 суниаж буй бичлэгээ оруулаад ийн өгүүлжээ.
“Ноён Ричи, таныг хүссэн болохоор би энэ буухиаг хүлээн авсан хэрэг биш шүү. Би цэрэг армийнхны амийг аврах, тэднийг дэмжихдээ баяртай байна. Дашрамд сонирхуулахад, би 44 мянган футын өндөрт суниаж байгаа шүү” хэмээн өгүүлсэн байна.
Бекхэм 22 суниах буухиад хүү Бруклин болон жүжигчин Жастин Теру нарыг дуудаж буйгаа мөн мэдэгджээ.
Энэ буухиад дуудагдсан хүмүүс 22 хоногийн турш өдөр бүр 22 суниах ёстой юм. Энэ нь ахмад дайчдыг дэмжиж буй үйлс. АНУ-д өдөр бүр 22 ахмад дайчин амиа хорлодог гэсэн тооцоо байдаг юм байна.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.