antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 Comments are off

Циститийг яаж бүрэн эмчлэх вэ?

нийтлэсэн Admin

147458760657e46bd67e485

Циститийг бvрэн эмчлэхийн тулд гурван зvйлийг анхаарч иж бvрэн арга хэмжээ авах шаардлагатай. Vvнээс гадна юунаас болж цистит хөдөлдөг болохыг сайтар анхаарч эрсдлээс өөрийгөө хамгаалах нь чухал. Эм бэлдмэл нь тухайн vедээ vрэвслийн процессыг сайн дардаг боловч давсагны vрэвсэл дахилт өгч сэдэрдэг өвчин учраас дахиад л цистит хөдөлдөг.

Циститийг эмчлэх зарчим нь:

1.Нянгийн эсрэг эмийг зөв сонгож бvрэн гvйцэд хэрэглэх
2.Бөөр шээнсий замыг угааж цэвэршvvлэх. Дороос нь катетер тавьж угаахаас илvv амаар эмийн ургамал ууж шээс хөөх замаар давсаг болон шээсний замыг угаах нь илvv vр дvнтэй.
3.Биеийн эсэргvvцэл сулрах, даарч ядрах vед цистит дахидгийг анхаарч дархлаа дэмжих эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Цистит дахих шалтгаан нь:

-Нянгийн эсрэг эмийн эмчилгээг дутуу хийх
-Шээсээ удаан барих, давсгаа чинvvлэх
-Хөлнөөсөө даарах, хvйтэн шалан дээгvvр явах, ус туулах, чулуун довжоон дээр суух
-Бэлгийн ажлын өмнө, хойно угаалга хийхгvй бохир явах
-Архи, спиртийн төрлийн ундаа, лимонтой цай зэрэг нь цистит өвчнийг сэдрэхэд нөлөөлдөг.

Цистит өвчнийг бvрэн эмчлэхэд анхаарах зvйл:

1.Левомицитин, фуродонин, пенициллины төрлийн эмийг гурван хоногоор сэлгэж тасралтгvй наад зах нь 9-12 хоног хэрэглэх
2.Бөөрний цай, тэхийн шээг гэх мэт ургамлын гаралтай эмчилгээг 1,5-2 сар ууж хэрэглэх. Эдгээр нь шээсний замыг угаах vйлчилгээтэй.
3.Өвчний хурц vед халуун ууранд суух / гурван цагийн зайтай 3-5/ удаа
4.Дахилтаас сэргийлэх дэглэмийг сахих / цистит сэдрэх буюу хөдлөх таван шалтгааныг дахин уншаад тvvний дагуу хатуу дэглэм барихыг зөвлөе.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car