antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 Comments are off

Ногоочдод ч, зоорь эзэмшигчдэд ч менежмент дутагдаж байна

нийтлэсэн Admin

5555Энэ намар улсын хэмжээнд 175 мянган тонн төмс, 117мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан төлөвтэй байгаа тухай ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд ярилаа.Төмсний хураалт одоогоор 45 хувь, хүнсний ногооны хураалт 43 орчим хувьтай байна.

Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, зарим компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцсан. Энэ үеэр ногоочид өөрсдөд нь тулгамдаж буй асуудлаа тавьж, төр засгаас анхаарч үзэхийг хүссэн билээ.

Намар цагт нийлүүлэлт нь
эрэлтээсээ давдаг

Ногоочид тарьсан ногоогоо өөрсдөө нийслэлд хүргэж байж 200 төгрөгөөр ченжүүдэд худалддаг, намрын улиралд ногооны үнэ эрс унаснаас болж хийсэн ажил нь талаар болдог, зээлийн хүү өндөр байдаг талаар зовлонгоо тоочсон юм.
Тэд Ерөнхий сайдаас ногооны үнийг унагахгүй байхад анхаарч, борлуулалтыг нь шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байлаа. Үнэндээ ногоочдын хувьд хавар зунжингаа зовж байж тарьсан хүнсний ногоогоо намар хураасан хойноо ченжүүдийн гарт яалт ч үгүй өгч, хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаа нь харамсалтай ч энэ асуудлыг шууд шийдэхэд төвөгтэй.Намрын намарт хэрэглэгчид монгол хөрсөндөө ургасан эрүүл хүнсийг авч хэрэглэхийг эрхэмлэж, шинэхэн ногоог үнэ хямд үед нь ахиухан худалдан авах сонирхолтой байдаг ч хөргөгчнийхөө хэмжээнээс хэтрүүлж чадахгүй. Ихээр авсан тохиолдолд хадгалах газар, байр савнаас эхлээд ялзарч муудах, хаях зэрэг асуудал үүсэх нь ойлгомжтой. Иймд хэрэглэгчид хүсээд ч их хэмжээгээр ногоо авах боломжгүй, өөрсдийн хэмжээнд тааруулж л хүнсний ногоо авдаг байна.
Тэгвэл ногоочид тарьсан ногоогоо хураасан даруйдаа бүгдийг нь нэг өдөр, нэг сард борлуулах сонирхолтой байдаг. Зах зээлийн горимоор эрэлт нь ийнхүү ханаж, нийлүүлэлт нь эрс нэмэгддэг тул бүтээгдэхүүний үнэ огцом унадаг.

Саалиа бэлдэхээр саваа бэлд

Энэ асуудлыг шийдэх ямар гарц байна вэ. Ногоочдын хувьд тарьсан ногоогоо намар огцом хямдруулан борлуулах бус, өвөл хаврын нөхцөлд боломжийн үнэтэйгээр, шинээр нь худалдах нэг боломж бол зооринд хадгалах юм. Үнэхээр ч саваа бэлдэхээр саалиа бэлд гэгчээр ногоочид, үйлдвэрлэгчдэд зоорь тулгамдсан асуудлын нэг болдог байна.
Улсын хэмжээнд байгаа нийт зоорины багтаамжны хүчин чадал нь 186.6 мянган тонн. Гэтэл хураан авч буй төмс, хүнсний ногоог нийлүүлээд тооцвол 300-гаад мянган тонн болно. Сааль нь савнаасаа хэдийнэ хэтэрчээ. Ингээд үзэхээр зоорины багтаамж 62 орчим хувтай байна гэсэн үг юм.
Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгаснаар иргэдээ Монголдоо тарьж ургуулсан төмс, хүнсний ногоогоор бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар дотоодынхоо хэрэгцээг хангах нөөц бололцоо нь дөнгөж 40-50 хувь байна. Цаашдаа ургацын хэмжээг өсгөснөөр зоорийн багтаамжаа ч нэмэгдүүлэх шаардлага тулгарна.
Зоорийн багтаамжийг нэмэгдүүлэх асуудалд үе үеийн Засгийн газрууд тодорхой хөтөлбөр дэвшүүлж ажиллаж байжээ. Тухайлбал, 2010-2012 онд энэ төрлийн төсөл, сонгон шалгаруулалтыг явуулсны үр дүнд зоорийн хэмжээ 10 орчим мянган тонноор нэмэгджээ. 2013 оноос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний, жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” чиглэлээр төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй зээлийг олгож байжээ. Уг ажлын үр дүнд Улаанбаатар хот орчимд томоохон зоорь, агуулах, худалдааны төвүүд ашиглалтад орсон байна.

Зоорь ашиглах менежментийн зохицуулалт үгүйлэгдэж байна

Ийнхүү зоорийн багтаамжийн хэмжээ бага сагаар нэмэгдэж байгаа хэдий ч “савнаасаа халиад байгаа” гэгдэх төмс, хүнсний ногоогоо хураах нь өдрийн од шиг байна. Учир нь зоорийг бүрэн дүүрэн ашиглах менежментийн зохицуулалт үгүйлэгдэж байгаа аж.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч энэ асуудлыг тусгаж, “Aтрын-III” аяныг үргэлжлүүлнэ гэсэн заалтын нэг хэсэгт нь “Хадгалалт, борлуулалтын сүлжээний тогтолцоог бий болгоно” гэсэн зорилт тавьсан байна.
Хүнсний ногооны компаниуд ажилчдаа хавар, зунжин гадаа гандаж, харлаж хөхөртөл нь ажиллуулж, чамлахааргүй хэмжээний ургац хураан авчээ. Ногоогоо тарихдаа банкнаас зээл авсан, эсвэл байгаа нөөц бололцоо, мөнгөө ашигласан байж болно. Ингээд намар болмогц хадгалалт, борлуулалтын асуудал босч ирнэ. Намар шууд борлуулъя гэтэл энд тэндгүй ногооны нийлүүлэлт ихэсч, эрэлт нь ханаад үнэ нь унана. Арга буюу хямд үнээр өгч байж, хавар гаргасан мөнгөө олж, ажилчдынхаа цалинг тавина, зээлээ төлнө. Харин өвөл, хавар арай ахиу үнээр борлуулахаар шийдэж, сүүлийн үеийн технологи бүхий зооринд хадгалъя гэвэл зоорь ажиллуулж байгаа хүмүүст төлбөрөө шууд төлөх ёстой. Ийнхүү хавар, зунжин байгаагаа барж, ногоо тарьсан хүмүүст өгөх юу байх билээ.
Хадгалалт, борлуулалтын сүлжээнд сайн орж ажиллаж чадаагүйгээс болж арвин их “сааль” нь ч, саалиа хүлээн бэлтгэж буй “сав” нь ч жинхэнэ “шаталт” амсаж байна. Энэ асуудлаар гадаадын байгууллагуудаас томоохон хэмжээний зөвлөх үйлчилгээ авах, өөрт байгаа боломжоо ашиглах шаардлага тулгарч байгаа гэнэ.
Гадаадын орнуудын туршлагаас харахад хүмүүс чаддаг чаддагаа л зах зээлд хөдөлмөрийн хуваарийн дагуу хийдэг. Ногоочин нь ногоогоо сайн тарьж, арвин их ургац авах үүрэгтэй. Үүнийг нь тээврийн салбарынхан зөөж тээвэрлэж, хадгалах зооринд нь хүргэнэ.Худалдааны сүлжээнийхэн нэгдсэн сүлжээнд орсон ногоог авч, дэлгүүр, байгууллагуудаар тараах ёстой.
Харамсалтай нь манайд ийм менежмент байдаггүйгээс ногоочин нь хавар зундаа ногоочныхоо ажлыг хийгээд, намартаа жолооч, тээвэрлэгч, худалдагч болж хувирах жишээтэй. Энэ менежмент зохицуулалтыг төр хийж, боломжуудыг нь хангаж, нэг шугамд оруулах үүрэгтэй.

Агуулах, зоорины эзэд худалдан авах эргэлтийн хөрөнгөгүй

Агуулахын ажилтнуудад ч ногоочдоос шууд төмс, хүнсний ногоог худалдан аваад төлбөрийг нь гүйцэтгэх эргэлтийн хөрөнгийн нөөц байдаггүй аж. Стратегийн бүтээгдэхүүн болох улаанбуудайнд Засгийн газраас анхаарч, гурилын үйлдвэрүүдэд улаанбуудай худалдаж авах зээл олгодог. Гэтэл төмс, хүнсний ногоо стратегийн бүтээгдэхүүнд ордоггүй.
Уг нь төрийн худалдан авах гэж буй бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс авна гэсэн Засгийн газрын тогтоол хүртэл гарсан. Энэхүү бараа, бүтээгдэхүүний жагсаалтад төмс, хүнсний ногоо оржээ. Тэгвэл төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувиллын газрууд бүгд монгол хүнсний ногоогоо авна гэсэн үг. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхдээ яг монгол ногоо мөн үү гэдгийг яаж мэдэх вэ. Хөнгөлөлт зээл, дэмжлэгийнхээ хүрээнд бий болгосон зоорь, худалдааны төвүүдээ аттестатчилаад, үнэхээр шаардлага хангасан төвүүдээс төрийн худалдан авалтаа хийх, тухайн худалдааны төвүүд нь бүтээгдэхүүнээ шууд ногоочдоосоо авах зохицуулалт хийх хэрэгтэй гэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүний эргэлтийн хөрөнгө, нийлүүлэх нөөц бололцоо байгаа юу гэдэг нь зайлшгүй судлах ёстой асуудал болоод байна.

Ногоочид борлуулалтын үйл ажиллагаагаараа хорших шаардлагатай
Ногоочид намрын ургац хураалтын дараа бүх ногоогоо борлуулахаар улайрдагийн цаад шалтгаан нь зээл. Хавар өөрсдийн талбай дээр жаахан ногоо тарихын тулд банкнаас богино хугацаатай зээл авдаг. Үүнийгээ намар ургацаа хураан авсны дараа бүтнээр нь төлөх ёстой аж. Учир нь намар хугацаа хэтрүүлж зээлээ төлбөл ирэх хавар дахин зээл авах боломжгүй болно. Тиймээс ч тэд ургацаа хураамагцаа ченжид ч хамаагүй борлуулахыг хичээдэг байна.
Хан-Уул дүүргийн XIII хорооны иргэн, ногоочин Б.Тунгалаг “Өөрсдөө ногоогоо борлуулж чадахгүй үе зөндөө. Тэр тохиолдолд аль болох муудахаас нь өмнө ченжүүдэд хямдхан ч хамаагүй өгчихдөг. Харамсалтай ч гэлээ ченжүүдэд өгөхөөс өөр аргагүй.Хүлэмж барих ч юмуу хавар үр тариа худалдаж авахдаа зээл авдаг. Миний хувьд зээлтэй. Банкны хүү өндөр учраас манайх хороонд байгуулагдсан “Хан-Тул” хоршооллоос 18 сарын хугацаатай зээл авсан” гэж байлаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочин Б.Ганбаатар “Нэг га-д сармис, нэг га-д төмс, нэг га-д тарвас, үлдсэн хоёр га-даа нарийн ногоонууд тарьж ургуулсан.Ямар ногоо тариалах вэ, ямар сортын үр худалдаж авах вэ гэдгээс шалтгаалж банкнаас зээл авдаг. Зээлээ төлөх гэж их юм болно доо” гэж байсан юм.
Харин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ногоочин Ч.Оюун “Манайх хашаандаа 16 сорт газарт хүнсий ногоо тариалсан. Одоогоор 5-6 сортын ногоо л хураасан байгаа. Хураасан ногоогоо “Намрын ногоон өдрүүд 2016” үйл ажиллагаагаанд борлуулж байна.Хавар тариалалтаа эхлэхдээ “Хаан банк”-наас зээл авдаг. Өнгөрсөн жил 2-2.1 хувийн хүүтэй зээл авсан. Энэ жил 1.8 хувийн хүүтэй болсон сурагтай. Хүү нь багасч л байвал бидэнд сайн” гэж ярьж байв.
Тэгвэл ногоочид зээлд барьцаалагдан ченжид ногоогоо зарахгүйгээр борлуулалтаа зохицуулах ямар боломж байна вэ.Ах дүү, амраг саднаараа нийлээд ногоо тарьчихлаа. Гэтэл борлуулалтын тал дээр өөр ногоочидтойгоо хоршиж чадаагүйгээс өөрсдөө гудамжинд зогсож зарах, эсвэл ченжүүдэд өгөхөөс өөр аргагүй болдог. Ингэж байж л тэд хавар зээлсэн мөнгөө намар хугацаанд нь төлнө.
Энэ асуудлыг шийдвэрлэхэд ногоочид нэгдсэн системд орж, хоршоолж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлбэл аль аль талдаа ашигтай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car