Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц ямар байгааг Хотын Ерөнхий менежер танилцууллаа. Тэрбээр Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 87.6%-тай байна. 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд бэлтгэх давс, бодисны 64%-ийг бэлтгэсэн. Энэ онд сольж шинэчлэхээр төлөвлөсөн дулааны төв болон салаа шугам сүлжээний ажлууд хийгдэж, нийт 48 байршилд 30.000 м.кв хэвтээ тэмдэглэгээ, авто зам доогуур хөндлөн 6 чиглэлд сувагчлал шинээр, 69 гудамж замд 22.149 м.кв нөхөөс хийж байгаа зэрэг инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудтай холбоотой мэдээллүүдийг нэгтгэн өгч, өвөлжилтөнд хүндрэл учруулж болзошгүй шугам сүлжээ, орон сууцны байр, сургууль, цэцэрлэгүүдийн талаар танилцуулсан.
Хурлаас өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тулгамдаж буй асуудлыг тухай бүрт нь шийдвэрлүүлэхийг холбогдох байгууллагуудад, хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж, ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөрт үүрэг болголоо.
Холбоотой мэдээ
Comments are closed.