antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2016 Comments are off

Дэмжих ёстой нэгжүүдээ дэмжээч гэв

нийтлэсэн Admin

d410337ceade3328cc3854557026f0c4_x3

Монголын банк санхүүгийн салбарын төлөөллүүд Ерөнхий сайдтай уулзах үеэрээ өөрсдийн зүгээс улс орны эдийн засагт хэрэгтэй санаа оноонуудыг хэлцгээжээ. Ер нь бол тэд төр засгаас ойгомжтой ил тод байдлыг хүсдэг гэдгээ хэлж байна. ХААН банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Р.Мөнхтуяа хэлэхдээ “Аливаа бизнесийн төлөөлөл нь дотооддоо жижиг асуудлаа яриад болчихдог. Засгийн газраас хэтэрхий их төсөл хөтөлбөрийг явуулахгүй байвал зүгээр байна. Банкууд өөрсдийн эрсдлийг тооцоолоод эх үүсвэрээ хуваарилдаг. Гэтэл макро түвшинд очих хэмжээний жижиг төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд байхаар банкуудын бий болгож байгаа бодит зах зээлийг эвдэх хандлагатай байна. Томоохон, дэмжих ёстой нэгжүүдээ дэмжээч. Өөрөөр хэлбэл, арилжааны банкийг татаж оролцуулахгүйгээр Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөр дамжуулан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээч гэж хүсмээр байна. Сүүлийн үед төсөл хөтөлбөрүүдийг дугаарлаад үзэхээр 27 төсөл зэрэг хэрэгжиж байна. Сэргэлэн хүмүүс бол нэг төслөөс нөгөө төслийн зээлд шилжээд яваад байдаг. Үүнийг анхаарч өгөөч.  Иргэний бүртгэл мэдээллийн төвд байдаг мэдээллээс боломжит хэмжээнд хүртэлх өгөгдлийг банкуудад дамжуулаач. Яагаад гэвэл манай банкны хувьд нэг сая 800 мянган харилцагчтай. Эдгээр иргэний мэдээллийг үнэн зөв оруулах асуудал ээдрээтэй байдаг. Тиймээс л Иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа иргэдийн мэдээллийг ашиглавал жижиг зээл шийдэхэд дөхөм болно.”хэмээн хэлж ярьж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car