Өнгөрсөн тавдугаар сард орон даяар Улаанбурхан өвчний дархлаажуулалт явагдаж, 18-30 насныхныг үнэ төлбөргүйгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Тухайн үед нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 74 мянга нь вакцин хийлгээгүй аж. Түүнчлэн вакцинд хамрагдаагүй залуусын ихэнх нь оюутнууд байсан тул БСШУСЯ их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлэн, дархлаажуулалтад нөхөн хамруулах үүрэг өгчээ.
Тодруулбал, сургууль бүр вакцин хийлгээгүй оюутны тоог нэгдсэн журмаар гаргаж, оюутнуудыг ХӨСҮТ болон харьяа дүүрэг, өрхийн нэгдсэн эмнэлэгт вакцинд хамруулах ажлыг зохион байгуулах аж.
Т.Гэрэл
Холбоотой мэдээ
Comments are closed.