antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2016 Comments are off

Дэлхийн хамгийн баян хүмүүс хэн бэ?

нийтлэсэн Admin

Эзэмшиж байгаа хөрөнгөөрөө дэлхийн эдийн засгийг ганхуулах хэмжээний 50 хүний мэдээллийг бид та бүхэнд цувралаар танилцуулж буй. Тэдгээрийн хөрөнгө Австрали, Испани, Мексик улсын жилийн  ДНБ-ээс ч илүү, дангаараа нийт 1,46 триллион ам.долларыг бүрдүүлдэг аж.

2016 оны нэгдүгээр сард шинэчлэн гаргасан энэхүү жагсаалтад багтсан 50 хүний 29 нь АНУ-ын иргэд юм. Мөн уг жагсаалтад Хятад, Энэтхэг тэргүүтэй бусад улсын хөрөнгө оруулалт, технологийн салбараас төрсөн тэрбумтнууд багтжээ.

Та энэхүү жагсаалтад бичигдэхийн тулд дор хаяж 14,3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай.

Дэлхийн тэргүүлэх 50 баяны гуравны хоёр нь өөрийн хүчээр дэлхийн хамгийн хүчирхэг компаниудыг үүсгэн байгуулж чаджээ.


5. ЛАРРИ ЭЛЛИСОН

Хөрөнгө 45,3 тэрбум доллар

Нас71

УлсАНУ

СалбарТехнологи

Хөрөнгийн эх үүсвэр: Өөрийн хүчээр амжилтад хүрсэн, Oracle

Лавренс Жосеф буюу Ларри Элисон нь 1944 оны наймдугаар сарын 17-нд АНУ-ын Нью Иорк хотод төрж, Oracle-ийг үүсгэн байгуулсан гэдгээрээ дэлхийд танигдсан. Тэрээр тус компанийг үүсгэн байгуулсанаас хойш 2014 оны дөрөвдүгээр сар хүртэл буюу 38 жил CEO-оор нь ажилласан байна. CEO-ын албан тушаалаа өгснийхөө дараа ахлах технологийн ажилтан болжээ.

Ларри 2010 онд 1 сая ам.долларын цалингаа 1 доллар болгон бууруулсан байна. Гэвч 60 сая ам. долларын шагналыг тус компанийн хувьцаанаас хүртдэг аж.

Тэрээр Иллинойс мужийн Урбана-Шэмпайн болон Чикагогийн их сургуульд элсэн суралцсан боловч сургуулиа дүүргэлгүйгээр 1966 онд Калифорни мужид иржээ. 1970-аад онд Ампекст ажиллаж байхдаа компьютерийн мэргэжилтэн, судлаач  Эдгар Ф.Кодтой нэгдэх болсноор 1977 онд мэдээллийн баазын Оракл компанийг үүсгэн байгуулагдах үндсийг тавьжээ.

Энэхүү компани хожим нь Сибэйс, Микрософттой өрсөлдөхүйц хэмжээний компани болон өргөжсөн юм. Түүний хувийн амьдрал карьер шигээ тийм ч тогтвортой, амжилттай байсангүй. Дөрвөн удаа гэрлэж, дөрвөн удаа гэр бүлээ цуцлуулж байжээ.

Ларри маш өглөгч нэгэн бөгөөд  зэрлэг амьтан, байгаль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж, хандив өгөхийн сацуу халдварт өвчин судлалын байгууллага болох Лавренс Эллисон сангийн үйл ажиллагааг байнга дэмжиж ажилладаг. Түүнчлэн Билл Гэйтс, Варрен Буффэт нарын Giving Pledge хэмээх буяны байгууллагын гишүүн болж, хөрөнгийнхөө талыг хандивлахаа амласан байна.


4. АХ ДУУ КОХ

Хөрөнгө 94,2  тэрбум ам. доллар

Нас80, 75

УлсАНУ

СалбарТөрөлжсөн хөрөнгө оруулалт

Хөрөнгийн эх үүсвэрӨөрийн хүчээр амжилтад хүрсэн/Өв залгамжлал, Koch Industries

Чарльз Кох болон Дэвид Кох  нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, АНУ-ын хоёр дахь том хувийн компани болох Кох үйлдвэрийн эзэд юм. Ах дүү Кох-ийн эзэмшлийн үйлдвэр, компаниуд нийт 100,000 ажилчин бүхий нефть, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс хувцасны материал хүртэл бүгдийг үйлдвэрлэдэг, 115 тэр бум долларын борлуулалт хийдэг асар том компани юм.

Ах Чарльз нь тус компанийн CEO бол дүү Дэвид нь тус компанийн  дэд ерөнхийлөгч.

Ах дүү хоёр нийт 94,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их нөлөө үзүүлэх магадлалтай байсан эрхмүүд юм.Гэвч тэдний нам давамгайлсан засгийн газарт итгэлтэй бус байдгыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд дэмжлэг үзүүлэхээс татгалзсанаар нь харж болох юм.

Ах Чарльз нь улс төрийн идэвхтэй нэгэн бөгөөд сүүлийн үеийн баримт, нийтлэлүүдээс харахад тэрээр АНУ-ыг 40 жилийн өмнөх улс төрийн   хэв маягт оруулах сонирхолтой байгаа аж. Чарльз хувь хүний эрх чөлөөний төлөөх хөдөлгөөнийг дэмжих, сайжруулах хүрээнд стратеги боловсруулж эхэлжээ.

Харин Дүү Дэвид Кох нь буяны үйлсэд идэвхтэй нэгэн аж. Тэрээр хоёр удаа үхэлтэй нүүр тулж байжээ. Эхнийх нь 1991 онд Дэвидийн зорчиж явсан онгоц осолдон бизнес ангилалд зорчиж явсан бүх хүн нас барсан боловч тэрээр ганцаараа амьд гарсан байна. Удаах нь 1992 онд түрүү булчирхайн хорт хавдартай нүүр тулгаран мөн л эдгэрчээ. Энэ бүхний дараа Дэвид буяны үйлсэд идэвхитэй оролцох болж, өөрийн Дэвид Кох буяны сангаараа дамжуулан хорт хавдар судлалын төв, эмнэлэг, түүнчлэн боловсрол соёлын салбарт нийт 1,2 тэрбум долларыг хандивласан байна.

Өмнөх цуврал мэдээллийг дараах линкээр үзэх боломжтой.

 Г.АНУДАРЬ

Эх сурвалж: Business Insider


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car