Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн зургаадaхь өдрийн барилдаан өндөрлөлөө. Зургаан өдрийн дараах байдлаар башёг тэргүүлэгч хоёр бөх үлдээд байгаа бөгөөд озеки Гойэдо, маэгашира Окиноуми нар 6 даваатай манлайлж байна. Цолоо хамгаалж барилдаж буй озэки Гойэдо, маэгширагийн зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй Окиноүми нар өнөөдөр хоорондоо барилдах ба Окиноуми давах юм бол дарааллаж хоёр аварга, дөрвөн озекиг бүгдийг нь давсан (6-0) гэх рекордын эзэн болох аж. Тэгвэл ёкозүна Харүмафүжи, маэгширагийн зүүний 14-с Эндо, маэгширагийн барууны 15-с Кёкүшюүхо нар 5:1-тэй явна.
Өнөөдөр тэргүүлэгчид Гойэдо&Окиноүми, Эндо&Кёкүшюүхо, Харүмафүжи&Миогирюү
Аки башёгийн зургаадахь өдөр ёкозүна Харумафүжи Такайнова Э:Баасандоржтой барилдан ээлжит даваагаа авлаа. Харумафүжи аварга өрсөлдөгч бөхдөө ямар ч боломж олгосонгүй хурдаар илүүрхэв. Мөн ёкозүна Какүрюү жин чац ихт Кайсейг уран мэх үзүүлж хаясан юм.
Дөрвөн озекигийн барилдаан озеки Котошёогикүгийн барилдаанаар эхэлж тэрээр Окиноумид өвдөг шороодсон бол бусад озеки цолтонгууд бүгд өрсөлдөгчөө давлаа.
Аки башёд Хоёр аварга 4 озеки дээр маэгашира Окиноуми нэмэгдэн эдгээр бөхчүүд дунд гол өрсөлдөөн өрнөж байна. Бүгдэд нь түрүүлэх боломж байгаа учраас Аки башё ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн байна.
Ч.Амар
Холбоотой мэдээ
Comments are closed.