antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

Тэнэмэл иргэдийг “ангуучилсан” нэг өдөр

нийтлэсэн Admin

Өнөөгийн нийгэмд архидалт, ядуурал газар авсаар байна. Хаа сайгүй ухаангүй болтлоо согтсон иргэд олширчээ. Архиар голоо зогоож яваа хүмүүсийг нийгмийн эмзэг давхаргынхан гэлцдэг. Тэдний дунд сайн, муу хүмүүс ч бий. Зарим нэг нь архинаас гарч ажил хиймээр байна гэсэн бодолтой явахад, нөгөө хэсэг нь ингэж байгаад л үхнэ дээ хэмээнэ.

Нийгэмд архичид хэмээн цоллуулдаг иргэдийг нийгэмшүүлэх ажилд төр засгаас хойрго ханддаг нь нууц биш. Эл ажлыг цагдаагийн байгууллага л хийх ёстой мэт буруу ойлголт иргэдийн дунд бий. Үнэндээ бол цагдаагийн үүрэг бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байдаг.

Гэтэл өдгөө гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх гэж зүтгэж явна. Үүний нэг жишээ бол өчигдөр цагдаагийн алба хаагчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран тэнэмэл иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсч, нийгэмшүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Бидний ажил үүрийн таван жингээр эхэлсэн гэхэд болно. Өглөөний 06.00 цагаас эхлэн орон гэргүй иргэд хуванцар сав, архины шил цуглуулж эхэлдэг юм билээ. Тэд үүнийгээ гороо түүх гэдэг. Манай сурвалжлах хэсэг тэнэмэл иргэдийн амьдардаг гэрт нь очиж үзэхээр бидний нэрлэж заншсан “Хархорин” захын хажуугийн дулааны шугам дагуу явлаа.

Өглөө эрт байсан болоод ч тэрүү хөл хөдөлгөөн бага байсан. Харин өнөөх гороо түүгчид зах зухаасаа ажилдаа гарч байлаа.

Биднийг тэнэмэл иргэдийн байрладаг газарт очиход тэдний зарим нь халуун хэвтрээсээ босоогүй байсан юм. Тэдний амьдардаг нөхцөлийг харсан хэн боловч сэтгэл өвдмөөр. Дулааны шугам дагуу уранхай ноорхой даавуу зүүж дотор нь толгой хорогдоно.

Хэдийгээр нийгмээс тусгаарлагдаж амьдралын хатуу, хэцүүг туулж яваа ч тэдэнд хүн чанар байдаг юм шиг санагдсан. Учир нь тэд байрладаг оромжнийхоо гадна ноход тэжээжээ. Тэжээсэн нохойг нь харсан хэн ч болов ямар тарган юм бэ гэнэ.
Гэрийнхээ гадна гал түлжээ. Гал дээр тамтаггүй халтар данхан дотор ямар нэгэн юм буцалгах бөгөөд хажууд нь нэгэн өвгөн суучихсан мах хэрчинэ. Биднийг гэр рүү ойртон очиход “Нэг л амьдарч, нэг үхнэ” хэмээн амандаа үглэх нь чихэнд содон дуулдав.

Мөн гэр дотроос юун зураг аваад байгаад юм бэ хэмээн хашгирна. Тэд гэртээ наймуулаа амьдардаг аж. Одоогоос хэдэн сарын өмнө 15-уулаа байж. Гэтэл хоёр нь хорвоогийн мөнх бусийг үзүүлж, зарим нь өөр тийшээ явжээ. Тэд бие биенийгээ муулна гэж үгүй.

Естой л нэг амь нэгтэй айлын хүүхдүүд шиг. Тэд ярихдаа “Бидний амьдрал хэцүүхэн л байна. Юуг нь нуух вэ дээ. Шил сав цуглуулж олсон мөнгөөрөө хоол, архиа ууж амьдарна. Ажилд ороё гэхээр авах газаргүй, халамж үйлчилгээнд хамрагдая гэтэл бичиг баримтгүй гэсэн шалтгаанаар биднийг хүн гэж тоодоггүй. Архиа уухгүй болохоор бие өвдөөд байдаг болсон. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж чадааггүй. Өвдөж зовлоо гэхэд түргэн тусламж дуудна. Ирж үзчихээд явна. Эм тариа авах ч мөнгөгүй. Бид мэргэжил мэдлэггүй хүмүүс биш, ажил хийж чадна. Гэтэл биднийг нийгмээс тусгаарлаж ялгаварладаг” хэмээцгээв.

Үнэндээ бол тэд өдөртөө гороо түүж хэдхэн төгрөг олдог. Харин олсон хэдээрээ өнөөх гайхал архийг авч ууна. Ингэж л тэдний амьдралын нэг өдөр дуусна. Архиа уучихаараа зан авир нь хэрцгий ч бусдыг дайрч доромжлон, хараах нь энүүхэнд.

Тэд эхээс төрөхдөө л архичин байгаагүй. Алдаж онож явснаасаа болж архинд тархи мэдүүлэн шаналж яваа. Архидчыг харсан хэн ч болов арчаагүй, заваан гэнэ. Нэг талаараа зөв ч, нийгэм нь иргэнээ тоохгүй цаг үед өөр яах ч билээ. Нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг байгууллагууд олон байгаа.

Гэтэл тэд төсөв хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар тэнэмэл иргэдийг үл ойшооно. Цагдаагийн албан хаагчид тэнэмэл иргэдийг саатуулан албадан эмчилгээнд хамруулдаг ч хэд хоногийн дараа бахь байдгаараа л байдаг гэнэ. Хаа хаанаа хариуцлагатай ажиллавал өнөөгийн нийгмийн хог шаар гэх тэнэмэлчүү үгүй болно.

Даанч ярихаас цаашгүй. Тэнэмэл иргэдийн дунд хөгшин, залуу гээд янз бүрийн насныхан байдаг. Тэдний амьдралын зорилго архи уух болсон нь эмгэнэлтэй юм.

ТЭНЭМЭЛ ИРГЭН АРХИНААС БОЛЖ АМИА АЛДАВ
Өглөөний 08.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст “Хүн нас барсан” гэх дуудлага ирснээр бидний сурвалжлага үргэлжилсэн юм. Тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтлийн эмнэлгийн хажуу талын “Эко”-гийн 103 дугаар байрны хажууд 40 орчим насны эрэгтэй хүн нас барсан байв.

Талийгаач цементэн дээр доош харсан байдалтай байлаа. Түүний нүүрнээс цус гарсан харагдав. Хэргийн газарт тус дүүргийн цагдаагийнхан ажиллаж үзлэг хийн, ойр орчмын гэрчүүдээс асуулт авч байсан юм. Талийгаачийг Н.Цэндхүү гэдэг байжээ.
Тэрээр траншейнд хоног төөрүүлдэг нэгэн аж. Түүнийг таньдаг гэх нэгэн ярихдаа “Би түүнийг таньдаг байсан. Хажуугийн траншейнд амьдардаг байсан” гэлээ. Тэрбээр мөн л адил өнөөх гороо түүдэг тэнэмэл иргэн байлаа. Цагдаагийнхан түүнээс байцаалт авахаар хэлтэс рүүгээ авч явсан юм.

Харин цогцсыг нь машинаар зөөвөрлөж задлан шинжилгээнд оруулахаар явав.

Ийнхүү орон гэргүй иргэд архинаас болж золгүй байдлаар амиа алдсаар байна.

1000-ИЙН АРХИҮГҮЙ БОЛСОН НЬ ТЭНЭМЭЛ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА
Архийг амтат идээ, хүндэт ундаа хэмээн билэгшээдэг. Харин одоо бол амтат хор, хөнөөдөг ундаа болж. Архины үйлдвэрүүд ашиг хонжоо хайж эрүүл мэндэд хор хөнөөлтэйгээр худалдаанд гаргаж байгааг албаныхан хэлдэг. Архичдын нэрлэдэг шагийн архи зарагдахгүй болсон нь тэднийг бухимдахад хүргэжээ.

Учир нь мянган төгрөгөөр архи авч уудаг байсан бол өдгөө зургаан мянгаар нэг шил “юм” авдаг болсон байна. Тэд ярихдаа “Мянган төгрөгийн архи зарагдахгүй болохоор “Хараа”, “Ерөөл” уудаг болсон” гэцгээж байлаа. Шагийн архи зардаг байсан иргэд өдгөө арьс, шир авдаг болсон нь олзуурхуутлтай.

Учир нь тэд архичдыг өөхшүүлдэг байсан аж.

ТҮҮХИЙ ЭД АВДАГ ЦЭГИЙГ ТҮРГЭН НУРААХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
Архи уудаг хүнийг архичин болгодог нэг газар бол түүхий эд авдаг цэгүүд. Тэд ашиг хайснаас бус тэднийг архинаас нь гаргах сөхөө ч алга. “Хархорин” захын ойролцоо түүхий эд авдаг цэгүүд цөөнгүй бий. Тэд тэнэмэл иргэдийн түүж ирсэн сав, шилийг худалдан авч улмаар архи, мөнгө өгдөг байна.

Энэ нь тэдэнд бэлэн мөнгө өгч архидуулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг аж. Шаардлага хангахгүй түүхий эд авдаг цэгийг холбогдох газраас хяналт тавьж, хууль зөрчсөн газрыг нүүлгэн шилжүүлдэг байх учиртай. Гэтэл хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөхөөр эдгээр газруудыг буулгахгүй байдагт оршин суугчид ундуйццаг юм билээ.

Ийм газраар архичид үүрлэн орой үдшийн цагаар гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэнэ. Үүндийг холбогдох газруууд анхааралдаа авч ажиллах цаг нь болжээ.

Үргэлжлэд бий…

А.Лхагважав
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car