antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 Comments are off

Хятадын Фузень мужийг “Меранти” хар салхи дайрчээ

нийтлэсэн Admin

147390599557da054be0f65

Өнөөдөр үүрээр Хятадын өмнөд нутгийн Фузень мужийг маш хүчтэй хар салхи дайран өнгөрчээ. Хар салхины улмаас ширүүн бороо орж, хөрсний нуралт үүсч, шуурга болж болзошгүй гэж тус улсын эрх баригчид ард иргэдэд анхааруулан, сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Цаг уурчдын мэдээлснээр, орон нутгийн цагаар пүрэв гарагт шилжих шөнийн 03:00 цагийн үед Фузень мужийн Cямэнь хотыг “Меранти” хар салхи дайрчээ. Энэ хар салхи 20 км/ц-ийн хурдтайгаар хойд зүг рүү чиглэн урагшилж байгаа бол агаарын даралт 945 гектопаскал байна. Хар салхины төвд салхины хурд 170 км/ц байна.

Хар салхины улмаас Фузень мужид гэрэл цахилгаан тасарч, тээвэр саатахад хүрчээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car