antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 Comments are off

Их хэмжээний валют бүхий монгол иргэнийг ОХУ-д саатуулжээ

нийтлэсэн Admin

3293ОХУ-ын Новрсибирск хотын Толмачёвын нисэх буудалд гар тээш чемодандаа их хэмжээний гадаад валют авч явсан монгол иргэнийг гаалийнхан саатуулсан байна. Бээжингээс нисч очсон түүний тээшинд 50 мянган ам.доллар, 32 мянган рубль, 206,6 мянган монгол төгрөг байсан гэж Новосибирискийн Гаалийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Татьяна Супжанова мэдээлсэн байна.

Гаалийн албаныхан монгол иргэнд их хэмжээний мөнгө хууль бусаар тээвэрлэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн саатуулж, 50 мянган доллартай тэнцэх мөнгийг эд мөрийн баримт болгон хураан хадгалсан байна.

ОХУ-д 2013 оны зургадугаар сарын 30-нд “ОХУ-д хууль бус санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг таслан зогсоох тухай” хууль баталснаар 30 мянган ам.доллараас илүү мөнгийг гаалийн бичиг баримтад тусгалгүйгээр хил давуулан тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулж байх болсон юм байна. гэж life.ru сайт мэдээллээ.

Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car