Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төврүү оруулж байгаад хяналтын постныхонд баригджээ.
Энэ малчин нь Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 хорио цээрийн дэглэм биелүүлэх , уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасан мал, махыг ариун цэвэр гарал үүслийн гэрчилээтэй тээвэрлэх гэсэн заалтуудыг зөрчсөн тул торгуулийн арга хэмжээ авчээ. Түүнчлэн тус багийн Бурхантад устгалын нүх ухаж, таван хонины махыг устган ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллаж малын эмчээр ахлуулсан устгалын ажлын хэсгээр акт үйлдлүүлэн, баталгаажуулж ажилласан байна. Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны дагуу устгалыг хийж, мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн заавраар хлорийн шохойг ашиглаж халдваргүйжүүлсэн.
Дээрхи зөрчил дутагдал гарч байгаатай холбогдуулан малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан хонийг эрүүл бүсээс вакцин хийлгэсэн өдрөөс хойшхи 21 хоногийн дараа буюу голомтын бүсээс өвчин тусаагүй эрүүл хонины махыг хорио цээрийн дэглэм цуцлагдсанаас хойш нийтийн хэрэгцээнд худалдан борлуулахыг зөвлөж байна.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
Холбоотой мэдээ
Comments are closed.