antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 Comments are off

Мессигийн хет-трик, Миликийн дублиэр эхэлсэн Аваргуудын лигийн дүн

нийтлэсэн Admin

 

Европын Аваргуудын лигийн хэсгийн тоглолт өчигдөр шөнө эхэллээ. Эхний дөрвөн хэсгийн тоглолтууд явагдлаа.

А хэсэг

aak01
А хэсэгт Францын нийслэлийн багийнхан Английн “Арсенал”-ыг хүлээн авч, уругвай довтлогч Эдинсон Каванигийн эхний минутад оруулсан гоолоор тэргүүлж эхэлсэн ч хэдхэн хоногийн өмнө өөрийгөө Роналдо, Мессигийн хэмжээнд хүрсэн хэмээн бардам мэдэгдсэн чили залуу Алексис Санчес тоог 77 дахь минутад тэнцүүлж чадсан юм. Тоглолын төгсгөлд хоёр багаас тус бүр нэг тоглогч улаан хуудас хүртсэн нь Оливье Жиру, Марко Верратти нар байлаа.
Энэ хэсгийн “Базель”-“Лудогорец” багийн тоглолт мөн адил тэнцээгээр өндөрлөлөө. Болгарчууд эхэлж гоол оруулан сандаргасан бөгөөд Жонатан Кафу 80 дахь минутад тоог тэнцүүлжээ. Ингэснээр дөрвөн баг дөрвүүлээ нэг оноо, нэг гоол, нэг гоол алдсан дүнтэй зуузай холбож явна.

ПСЖ Франц – Арсенал Англи 1:1
Гоол: Кавани 1, Санчес 77
ПСЖ: Ареола, Маркиньос, Максвелл, Орье (Менье, 84), Тиаго Силва, Рабьо (Мотта, 74), Крыховяк (Пасторе, 79), Ди Мариа, Верратти, Матюиди, Кавани.
Арсенал: Оспина, Мустафи, Монреаль, Беллерин, Косьельни, Окслейд-Чемберлен (Жиру, 63), Коклен (Жака, 71), Ивоби, Озил (Эль-Ненни, 85), Санчес, Касорла.
Шар хуудас: Верратти (8), Коклен (24), Жиру (88), Мотта (90).
Улаан хуудас: Жиру (90), Верратти (90).

Базель Швейцарь – Лудогорец Болгар 1:1
Гоол: Жонатан Кафу 45, Штеффен 80
Базель: Вацлик, Сухи, Траоре, Ланг, Альварес, Жака, Зуффи (Франссон, 70), Дельгадо (Калла, 82), Бьярнасон, Штеффен, Янко (Думбиа, 40).
Лудогорец: Стоянов, Паломино, Моци, Минев, Натанаэл (Витинья, 80), Вура, Андрианантенаина, Жонатан Кафу, Кристалдо (Пластун, 85), Марселиньо, Дяков (Саша, 90).
Шар хуудас: Штеффен (65), Кристалдо (67), Натанаэл (77).

В хэсэг

aak05

Польш залуу Аркадиуш Милик хэргээ гаргаж эхэллээ. Тэрбээр Украины “Динамо Киев”-ийн хаалганд дубль хийснээр “Наполи”-д ялалт авчирлаа. В хэсгийн нөгөө тоглолт болох “Бенфика”-“Бешикташ”-ийн тоглолт 1:1-ээр тэнцжээ.

Динамо Киев Украин – Наполи Итали 1:2
Гоол: Гармаш 26, Милик 36, 45
Динамо Киев: Шовковский, Вида, Антунеш, Макаренко, Хачериди, Гармаш, Рыбалка (Корзун, 81), Цыганков (Гусев, 73), Сидорчук, Ярмоленко, Мораес (Гладкий, 87).
Наполи: Рейна, Альбиоль, Гулям, Хюсай, Кулибали, Гамшик (Зелиньски, 62), Жоржиньо, Кальехон, Аллан, Мертенс (Инсинье, 73), Милик (Габбьядини, 82).
Шар хуудас: Сидорчук (9), Гармаш (56), Милик (65).
Улаан хуудас: Сидорчук (68).

Бенфика Португал – Бешикташ Турк 1:1
Гоол: Серви 12, Талиска 90
Бенфика: Эдерсон, Лопес, Гримальдо, Нелсон Семеду, Линделеф, Пицци, Сальвио, Гонсалу Гедеш, Фейса (Селис, 88), Серви (Самарис, 70), Орта.
Бешикташ: Зенгин, Тошич, Марсело, Адриано (Тосун, 63), Эркин, Хатчинсон, Инлер, Озъякуп (Талиска, 46), Куарежма, Бек, Абубакар (Шахан, 81).
Шар хуудас:Самарис (78), Сальвио (87), Эркин (87), Бек (88).

С хэсэг

Barcelona's Lionel Messi, left, celebrates scoring his side's 5th goal and his hat trick with Gerard Pique during a Champions League, Group C soccer match between Barcelona and Celtic, at the Camp Nou stadium in Barcelona, Spain, Tuesday, Sept. 13, 2016. (AP Photo/Emilio Morenatti)

Каталоны баг “Камп Ноу”-даа 7:0-ээр шоу тавилаа. Энэ шоуны гол эзэн нь Лео Месси байсан юм. Тэрбээр “Селтик”-ийн хаалганд хет-трик хийсэн. Энэ нь Аваргуудын лигт түүний зургаа дахь хет-трик боллоо. Луис Суарес дубль, Неймар, Иньеста нар нэг гоол оруулжээ. Брэндан Рожерсийн баг тэдэнд өрсөлдөгч болсонгүй.
Энэ хэсгийн “Манчестер Сити”-“Боруссиа Менхенгладбах”-ын тоглолт Будант Альбион дахь хүчтэй аадар борооноос болж хойшлогдлоо.

Барселона Испани – Селтик Шотланд 7:0
Гоол: Месси 3, 27, 60, Неймар 50, Иньеста 59, Суарес 75, 88
Барселона: тер Штеген, Умтити, Пике, Альба, Сержи Роберто, Ракитич (Иньеста, 46), Бускетс (Рафинья, 61), Андре Гомеш, Неймар, Месси, Суарес.
Селтик: де Врис, Святченко (О’Коннелл, 68), Туре, Тирни, Гамбоа, Браун, Битон (Макгрегор, 76), Синклэйр, Робертс (Армстронг, 68), Люстиг, Дембеле.
Шар хуудас: тер Штеген (23), Ракитич (40), Браун (56).

Манчестер Сити Англи – Боруссиа Менхенгладбах Герман
– Тоглолт аадар борооны улмаас хойшлогдсон.

D хэсэг

aak02

Оросын “Ростов” Аваргуудын лигийн сонгон шалгаруулах шатны хатуу босгыг давж хэсэгт орсон ч Германы аваргууд тэдэнд “Альянц Арена”-д хүчээ мэдрүүлж, 5:0-ээр бут ниргэлээ. Жошуа Киммих энэ тоглолтод дубль хийжээ.
Энэ хэсгийн “ПСВ”-“Атлетико Мадрид”-ын тоглолт Саулийн гоолоор зочдын хожлоор өндөрлөлөө.

Байерн Герман – Ростов ОХУ 5:0
Гоол: Левандовски 28-пен, Мюллер 45, Киммих 53, 60, Бернат 90
Байерн: Нойер, Хуммельс (Бернат, 51), Алаба, Рафинья, Мартинес, Киммих, Видаль, Алькантара (Ренато Санчес, 71), Дуглас Коста (Рибери, 64), Мюллер, Левандовски.
Ростов: Жанаев, Навас, Гранат, Терентьев, Мевля, Гацкан, Калачев, Нобоа, Ерохин, Полоз (Думбиа, 46), Азмун (Препелицэ, 64).

ПСВ Голланд – Атлетико Испани 0:1
Гоол: Сауль 43
ПСВ: Зут, Швааб (Перейро, 80), Морено, Изима-Мирен, Гуардадо, Нарсинх (Бергвейн, 80), Хендрикс (Рамселар, 67), Бренет, Проппер, Виллемс, де Йонг.
Атлетико: Облак, Хименес, Филипе Луис, Хуанфран, Годин, Сауль (Торрес, 77), Габи, Коке, Гайтан (Тиаго, 61), Гризманн, Гамейро (Феррейра Карраско, 65).
Шар хуудас:Морено (21), Габи (30), де Йонг (43), Хименес (45).

Р.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car