АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Хиллари Клинтоны бие өчигдөр муудсан тухай мэдээлэл түгсэн. Эхэндээ Хиллари Клинтоныг машиндаа суухын өмнөхөн ухаан алдан унасан тул бие хамгаалагчид нь түшиж суулгасан гэж мэдээлсэн. Тэгвэл одоо түүний биеийн эрүүл мэндийн байдлын талаар тодорхой мэдээлэл хийжээ. Хиллари Клинтон хатгаа авсан тул ойрын хоёр хоногийн хугацаанд төлөвлөсөн бүх ажлаа хойшлуулахаас аргагүйд хүрчээ.
“Хиллари Клинтон харшлаас үүдэлтэй ханиадтай байжээ. Ханиад нь удаад хатгаа болсон гэж оношилсон” хэмээн эмч Лиза Бардек мэдэгдсэн байна.
Тэгвэл түүний өрсөлдөгч, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ажилтнууд болон дэмжигчдэдээ энэ үед Хилларигийн биеийн байдлын талаар ямар нэгэн таагүй, сөрөг хандлага, мэдээлэл тараахгүй байхыг тушаасан гэнэ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.