antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2016 Comments are off

Д.Болормаа: Хүү минь медаль авсныхаа дараа надтай ярьж, “Ээжээ баярлалаа” гэсэн

нийтлэсэн Admin

      19a53ce6253e1f6coriginal  Бразилийн Рио де Жанейро хотноо зуны XV паралимпын наадам үргэлжилж байна. Наадам хөшгөө нээгээд удаагүй байхад харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монгол Улсаа төлөөлж хоёр тамирчин өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртэж Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа. Түүний өрсөлдсөн жинд 12 тамирчин багтсанаас Б.Ууганхүү эхний тойрогт эзэн орны бөхийг цэвэр ялж барилдаанаа урамтай сайхан эхлүүлсэн. Шилдэг наймд Японы Макотод цаг дуусахаас 50 секундийн өмнө цэвэр ялагдаж дагах барилдаанд шилжсэн юм. Б.Ууганхүү дагах барилдаанд Солонгосын Мин Жи Лийг цэвэр ялж хүрэл медалийн төлөөх барилдаанд паралимп, дэлхийн аварга амаргүй бөхтэй учраа таарсан ч цэвэр ялсан билээ. Ийнхүү олимпын наадмын медалийн буухиаг үргэлжлүүлсэн Дорноговь аймгийн хүүгээрээ монголчууд бахархаж сууна. Б.Ууганхүү Дорноговь аймгийн Сайншанд хотод төржээ. Аймгийнхаа гуравдугаар 10 жилийг төгссөний дараа “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсэн орсон байна. Сургуулиа төгссөний дараа үндэсний шигшээ багийн тамирчин болжээ. Тэрбээр багаасаа л спортод элэгтэй хүүхэд байж. Б.Ууганхүү анх чөлөөт бөхөөр хичээллэсэн түүхтэй. Түүний дасгалжуулагч, багшаар өдгөө Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт ажиллаж буй спортын мастер А.Зоригтбаатар ажиллаж байжээ. Харааны бэрхшээлтэй иргэдийг В1, B2, B3 гэж ангилах бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3­т багтсан. В1 хараагүй, В2 дунд зэргийн хараатай ангилалд багтдаг байна. Спортын онцлогоос шалтгаалан Б.Ууганхүү жүдо бөхийн ангид оржээ. Тухайн үед тэрбээр 12 настай байсан ба жүдогийн анхны багш нь Я.Дорж, О.Болдбаатар нар болсон байна. Шавийнхаа талаар А.Зоригтбаатар багш “Би чөлөөт бөхийн дасгалжуулагчаар 20 орчим жил ажиллаад 10 гаруй спортын мастер төрүүллээ. Ууганхүү миний сайн шавь нарын нэг. Арав гаруйхан настай хүүхэд анх над дээр ирэхдээ их эрч хүчтэй юм шиг санагдаж байсан. Даанч харааны бэрхшээлээс шалтгаалаад жүдогийн ангид элсэн орсон” гэв. Одоо Б.Ууганхүүгийн дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа нар ажиллаж байгаа билээ. Түүнийг жиндээ чансаагаараа 11­т бичигдэхэд багш нарынх нь гавьяа их байсан юм. Б.Ууганхүү Улаанбаатарт эхнэр Уянга, охин Ичинхорлоотойгоо амьдардаг ажээ. Ээж Д.Болормаа өдгөө Дорноговь аймгийн Төмөр зам, барилга ашиглалт үйлчилгээний гуравдугаар ангийн диспетчерээр ажиллаж байна. Түүнтэй утсаар холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.

-Сайн байна уу, танд баяр хүргэе. Паралимпын наадмаас хүрэл медаль авсан хүүгээр тань монгол түмэн бахархаж байна?

-Баярлалаа. Хүүг минь өнөөдрийн амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн бүх хүнд баярласнаа хэлье. Бас бэлтгэл сургуулилтаа тууштай хийж амжилтад хүрсэн хүүдээ ээж нь баярлалаа. Дорноговь аймгийнхан маань хотол олноороо баярлаж, баяр хүргэсэн дуудлага тасрахгүй байна.

-Зарим тамирчны ээж хүүгээ барилдаж байхад нь харж чаддаггүй гэсэн. Та хүүгийнхээ барилдааныг үздэг үү?

-Нэг бүрчлэн үздэг. Барилдаан бүрийг нь сэтгэл догдлон үзэж суухдаа хүүдээ урам өгч, хамт байгаа юм шиг санагддаг юм. Сая ч гэсэн хүрэл медалийн төлөөх барилдааныг нь босон суун үзсэн. Их амаргүй бөх таарсан болохоор санаа зовж байсан ч хүү минь цэвэр ялсан.

-Б.Ууганхүү хүрэл медаль авсныхаа дараа таньтай утсаар ярьсан уу?

-Бразилд хамт байсан хүмүүс нь анх над руу утсаар ярьсан. Хүү минь медаль авсныхаа дараа надтай ярьж, “Ээжээ баярлалаа” гэсэн. Хүүгээ паралимпод оролцохоор явахад нь үнсээд л явуулсан. Өмнө нь Инчёны Азийн наадамд оролцохоор явахдаа ч ээждээ үнсүүлээд явсан. Миний хүү Инчёны Азийн паралимпын мөнгө, 2014 оны дэлхийн аваргад тавдугаар байрт шалгарч байсан юм шүү дээ. Одоо хүүгээ ирэ хийг нь тэсэн ядан хүлээж сууна даа.

-Хүүгээ бэлтгэл сургуулилтаа хийхэд нь хамт байв уу? ­

-Ууганхүү Улаанбаатарт эхнэр, охинтойгоо амьдардаг. Би Дорноговь аймагт ажилладаг болохоор үргэлж уулзаад байдаггүй юм. Хүү минь бэлтгэл сургуулилтаа Улаанбаатарт хийдэг байсан. Багаасаа л их тэсвэр тэвчээртэй, цаг барьдаг хүүхэд байсан болохоор бэлтгэл сургуулилтаа цаг тухайд нь хийдэг.

-Б.Ууганхүүгийн спортоор хичээллэх шийдвэрийг та хоёр хамтдаа гаргасан байх. Гэр бүлийнхэнд нь спортын хүн байв уу. Яагаад бөхийн төрлөөр хичээллэх болов?

-Манайд спортын хүн байхгүй. Хүү маань л өөрөө спортоор хичээллэхээр шийдэж, би дэмжсэн хэрэг. Ууганхүү “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2012 онд төгсөөд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Тэр үед бид хоёр зөв шийдвэр гаргаснаа мэдсэн дээ.

-Дорноговь аймгаас паралимпын медальтан төрснийг сонсоод нутгийнхан нь хэрхэн хүлээн авч байна даа?

-Гадаа хүүгийн зурагтай, баяр хүргэсэн зурагт хуудас хадчихсан байна. Хүн бүр надад баяр хүргэж байгаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car