antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2016 Comments are off

“Таймс Скверийн үнсэлт”-ийн бүсгүй өөд болжээ

нийтлэсэн Admin

dede

ХХ зууны хамгийн алдартай гэрэл зургуудын тоонд багтдаг “Таймс Скверийн үнсэлт”-ийн бүсгүй 92 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. 1945 онд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны баярыг Таймс Скверийн талбайд олон хүн цуглаж хийж байх үеэр сувилагч бүсгүй Грета Фридманыг танихгүй далайчин залуу Жорж Мендос тэврэн үнссэн юм. Энэ агшныг гэрэл зурагчин Альфред Эйзенштадт хальсандаа буулган авсанаар мөнхөлж чадсан билээ.

“Нэг залуу дөхөж ирээд л шууд тэврээд үнсчихсэн” гэж тухайн үедээ учраа ч сайн олоогүй сувилагч бүсгүй Грета Фридман өгүүлсэн байдаг.

“Далайчин залуу тааралдсан бүсгүйчүүдийн үнсээд л байсан. Хэрвээ Грета цагаан биш хар хувцастай байсан бол би тэр зургийг дарахгүй байлаа” гэж гэрэл зурагчин Эйзенштадт бүтээлээ тайлбарласан юм.

Р.Гэгээ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car