antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

Сэжигтнүүд хэд хэдэн газрыг зааж өгчээ

нийтлэсэн Admin

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хийдээс өнгөрсөн сарын 25-26-нд шилжих шөнө Өндөр гэгээн Занабазарын урласан “Ногоон дарь эх” бурхан алдагдсан билээ. Бурхныг хайх ажил үргэлжилж байгаа бөгөөд хэрэг ямар шатандаа явааг тус сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Г.Лхагважаваас тодрууллаа.

-“Ногоон дарь эх” бурхныг хулгайлсан байх магадлалтай хоёр хүнийг сэжигтнээр нэмж саатуулсан гэж сонслоо. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

-Бурхныг хайх ажил үргэлжилж байгаа. Сумын хийдэд манаачаар ажиллаж байсан гэр бүлийн хоёр иргэнийг сэжигтнээр татан шалгаад, нэгийг нь аймгийн төв рүү тусгаарлан шалгахаар өчигд өр явууллаа. Сэжиглэгдэж буй манаач өмнө нь бурхан, судар зэрэг үнэ бүхий зүйлс иргэдээс хууль бусаар худалдан авч байсан бөгөөд тэднийг өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргээс баривчлан шалгаж байна.

-Тусгаарлан шалгахаар болсон гэхээр ямар нэг сэжүүр байна гэсэн үг үү?

-Хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа учраас энэ тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Харин тус сумын Засаг дарга И.Доржсүрэн “Г.Наранхүү, Н.Бям басүрэн нарыг шалгаж байгаад өчигдөр Г.Наранхүүг шалгахаар аймгийн төв рүү авч явсан. Учир нь Г.Наранхүү “Бурхан тэнд байж магад гүй, энд байж болох юм” гэж хэд хэдэн газар зааж өгсөн гэнэ лээ. Гэтэл зааж өгсөн газарт нь бурхан байгаагүй. Тиймээс гэр бүлийн хоёрыг тусад нь шалгахаар болсон гэсэн. Налайх дүүргээс авчирсан хоёр сэжигтнийг сумын төвийн саатуулах байранд шалгаж байгаа” гэлээ.

Б.МАРТ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car