antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2016 Comments are off

Трампыг цагаан арьст америкчууд илүүтэй дэмжиж байна

нийтлэсэн Admin
527-1473212036clinton_0
НЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп цагаан арьст америкчуудын дэмжлэгийг илүү ихээр хүлээж байгаа бол түүний өрсөлдөгч Хиллари Клинтоныг дэмжиж буй хар арьст америкчуудын тоо харьцангуй олон байгаа аж.
Үүнийг телевизийн СNN суваг болон ОRC судалгааны албаны хамтран явуулсан санал асуулгын дүн харууллаа. Ерөнхийд нь авч үзвэл, санал асуулгад оролцогчдын 45 хувь нь Трампыг, 43 хувь нь Клинтоныг дэмжиж байна.
11 дүгээр сарын 8-ны өдөр болох сонгуулийн санал хураалтад оролцоно гэдэг нь бараг тодорхой болсон эрэгтэй сонгогчдын 52 хувь, эмэгтэйчүүдийн 38 хувь нь Трампын төлөө саналаа өгнө гэсэн бол Клинтоны хувьд энэ харьцаа 32 хувь ба 52 хувьтай байна.
Нөгөөтэйгүүр, цагаан арьст сонгогчдын 54 хувь, хар арьстнуудын 17 хувь нь Трампыг дэмжихээ илэрхийлсэн бол Клинтоны хувьд энэ харьцаа 70:30 байгаа аж.
Харин нөгөө хоёр нэр дэвшигч болох Либертари намын Гэри Жонсон нийт сонгогчдын 7 хувь, “ногоонтнууд”-ын намын Жилл Стейн 2 хувийн саналыг авах дүр зураг харагдаж байна.
Телевизийн СNN суваг болон ОRC судалгааны албаныхан хоёрдахь удаагийн санал асуулгадаа Клинтон, Трамп хоёрын хэнийг нь дэмжих вэ гэдгийг тодруулахад 49:48 гэсэн харьцаагаар Трамп илүүрхжээ.
Х.Сарнай 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car