
Афганистаны нийслэл Кабул хотод өнөөдөр нэг өдөрт 3 удаа хүчтэй дэлбэрэлт боллоо. Засгийн Газрын албаны эх сурвалжаас мэдээлснээс үзэхэд дэлбэрэлтийн дараа ширүүн буудалцаан болсон байна. Одоогоор алагдсан .шархдсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Өглөө эрт Кабулд хоёр хүчтэй дэлбэрэлт болж. 24 хүн амь үрэгдэн. 100 гаруй хүн хүнд шархджээ. Орон нутгийн хэвлэд мэдээлснээр эхний бөмбөгийг алсын зайнаас удирдах төхөөрөмж ашиглан дэлбэлсэн бол хоёрдахийг нь амиа золиослогч этгээд дэлбэлжээ.
Афганистаны БХЯ-ны төлөөлгчийн мэдэгдснээр амь үрэгдэгсэдийн дотор тус улсын армийн генерал,цагдаагийн өндөр албан тушаалын хоёр офицер байсан байна. Мөн үүний зэрэгцээ өөр нэгэн амиа золиослогч эхний дэлбэрэлтийн дараа аюулгүй байдлын албаны хүмүүс тэнд бөөгнөрөн очих үеэр,хүлээж байгаад бөмбөг дэлбэлжээ. Эдгээр дэлбэрэлтүүдийг урьд өмнө нь Афганистанд олон арван халдлага үйлдэж байсан лалын Талибан хөдөлгөөнийхөн үйлдснээ хүлээжээ.
Ж.Батдорж
Эх сурвалж: Jirgee.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.