antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2016 Comments are off

Б.Обама В.Путин хоёр тусдаа уулзлаа

нийтлэсэн Admin

9-6-5_700x700Н.МӨНХЖИН

Хятадын Ханжоуд болж өнгөрсөн “Их-20”-ийн уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кремлийн тэргүүнд хандаж ганцаарчилсан уулзалт хийх санал тавьсан хэмээн зарим эх сурвалж мэдээлэв. Оросын талын төлөөлөгчид энэ тухай “Интерфакс” агентлагт уламжилжээ. Цагаан ордны эзэн өөрөө Путин дээр ирж дээрх саналыг тавьсан бололтой. Хэдийгээр хоёр улсын лидер “Их-20”-ийн уулзалтын хүрээнд уулзаж ярилцсан ч тусдаа яриа өрнүүлэх нь дээр гэж үзсэн аж.

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээр уулзсан билээ. Энэ онд Путин, Обама нар хэд хэдэн удаа утсаар ярилцсан юм. Хятадын Ханжоу хотод болсон “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь шинэ технологид тулгуурласан эдийн засгийн хөгжил байсан юм.

Өчигдөр хоёр орны тэргүүн ганцаарчилсан уулзалт хийлээ. Тэдний хэлэлцэх сэдвийг албан ёсоор зарлаагүй ч Обама, Путин нар Сирийн мөргөлдөөн дахь АНУ, ОХУ-ын оролцооны талаар голчлон ярилцсан хэ­мээн хэвлэлүүд мэдээлж байна. Хоёр улсын лидер энэ талаар тохиролцоонд хүрэх гэж оролд­сон ч үр дүнгүй бол­сон хэмээн зарим эх сурвалж уламжил­лаа. Уулзалтад Кремлийн тэргүүнийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков нар дагалд­жээ. Үүний өмнөхөн С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзаж ярилцсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car