Дэлхийн алдарт жүжигчин, тулааны урлагийн мастер Жэки Чан кинонд оролцон тоглож онцгой амжилт гаргасан учраас “Оскар”-ын шагналыг гардана. Энэ тухай Америкийн Кино зураг урлагийн академиас мэдээлсэн байна.
Академийн Ерөнхийлөгч Шерил Бун Айзексийн хэлснээр, Жэки Чан бол “өөрөө тулаант кинонд үнэнч домог нь болсон хүн” хэмээжээ.
Шагнал олгох ёслол Лос-Анжелес хотод арваннэгдүгээр сарын 12-нд болох ажээ.
Жэки Чан хятад болон америкийн дэлгэцийн жүжигчин, орлон тоглогч, кино найруулагч, продюсер нэгэн. Тэрбээр мөн тулааны урлагийн үзэгдлийг зохиогч, дуучин бас тулааны урлагийн мастер, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч ажээ.
Жэки Чан нийт 100 гаруй кинонд тоглосон байна. “Яарах цаг” (1998), “Шанхайн рыцарь” (2003) зэрэг нь түүний оролцсон хамгийн алдартай кинонууд.
Эх сурвалж: М.Баяр Gereg.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.