antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

Ц.Батбаяр: Би хэнийг ч гүжирдээгүй

нийтлэсэн Admin

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас өнгөрөгч баасан гаригт Ц.Батбаярт хаягласан мэдэгдэл гаргасан байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаярын “Өдрийн шуудан” сонины 2011 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн  №193 дугаарт өгсөн ярилцлагадаа “… Сүүлийн үед манай гишүүдийг худалдаж аваад аюултай байна. Гишүүдийн ах дүү, төрөл саданд нь тендер өгөөд дуугүй болгож байна. Өчигдөр орой  л гэхэд Ерөнхий сайд зарим нэг гишүүнийг дуудаж уулзаад тендер өгсөн байна” гэснийг нь уг мэдэгдэлд иш татан ор үндэслэлгүй мэдээлэл цацсан хэмээн дүгнэсэн байна. Ингээд цааш нь “Энэхүү мэдээлэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын  нэр төр, алдар хүндийг гутаах зорилго бүхий илт худал гүжирдлэг, хууль бус үйлдэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээх”-ээр Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан байдгийг эрхэм гишүүнд зориуд анхааруулж байна” хэмээжээ.

Иймд энэ мэдэгдлийн талаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяраас тодрууллаа.

-Таны хэвлэлд өгсөн ярилцлагаас чинь болж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдэл гаргасан байна. Ерөнхий сайдын  нэр төр, алдар хүндийг гутаах зорилго бүхий илт худал гүжирдлэг, хууль бус үйлдэл боло­хыг дурдсаныг нь хүлээн зөв­шөөрч байна уу?

-Надад хандаж яг юу гэж ирснийг нь сайн мэдэхгүй л байна. Би юу гэж хүн гүжирдэх вэ дээ. Би хэнийг ч гүжирдээгүй. Үнэн бодитой зүйл л ярьсан.

-Мэдэгдэлд хариу хэлэх зүйл байгаа юу?

-Үнэн мөн нь тодорхой болох байлгүй.

-Таны ярилцлагад “Ерөнхий сайд зарим нэг гишүүнийг дуудаж уулзаад тендер өгсөн. Хэн гэдгийг нь би дараа дэлгэнэ” гэсэн байсан. Хэрэв та худлаа яриагүй юм бол хэзээ тэр хүмүүсийн нэрийг зарлах вэ?

-Шаардлагатай бол шүүх, прокурор дээр хэлнэ.

Б.МАНДАХ /сурвалжлагч/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car