Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадам 17 өдөр үргэлжилж, тив тивийн сая сая үзэгчдийг өндөлзүүлсээр өнөөдөр хаалтаа хийж байна. 205 орны 11544 тамирчин өрсөлдсөн зуны XXXI олимпийн хаалтын арга хэмжээ Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 08:00 цагаас эхэлсэн юм. Энэ удаагийн олимпоос манай Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. За харин нийт медалийн чансаа, тоогоор Америк 121 медальтай тэргүүлж, Их Британи 67, БНХАУ 70, Орос 56 медалийн тоогоор бичигдсэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.