antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 Comments are off

Айдас дагуулсан автобус ба “Тусгай ажиллагаа”

нийтлэсэн Admin
Өнгөрсөн мягмар гаригийн 08.20 цагаас хойш 24 цагийн дотор нийтийн тээврийн үйлчилгээний автобусны жолооч нар дөрвөн ч осол гаргалаа.
24-ний өглөө “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “Сансар- III, IV хороолол” чиглэлийн том оврын автобус Сансрын нүхэн гарцаар  уруудах замдаа есөн машиныг дашраар нь мөргөж, “сүрийг үзүүлэв”. Энэ осолтой зэрэгцэн Улаанбаатараас Хөвсгөлийг  зорьж явсан “Мин Транс” компанийн зорчигч тээврийн автобус Сэлэнгийн Баруунбүрэн сумын нутагт шатаж, 50 шахам зорчигчоо хуйхалчих шахав.
Гэтэл үдээс хойш  65-02 УБН дугаарын автобусны жолооч эгнээ буруу эзэлснээс МУБИС-ийн өмнөх замд 52-53 УБН дугаарын машинтай мөргөлдөж, төв замын хөдөлгөөнийг нэлээд хугацаагаар саатуулав.
Өчигдөр  өглөө  08.15 цагийн үед нэгдүгээр  хорооллын 32-ын буудлын өмнөх замд дахиад л том оврын автобуснууд мөргөлдөж “хүчээ үзсэн” байна. “Сутайн буянт” компанийн ХМК- III, IV хороолол чиглэлийн автобусны жолооч  хурд хэтрүүлснээс урдаа явсан Толгойт-МУБИС чиглэлийн автобусыг мөргөж, өрсөлдөгчөө “жагсаалаас гаргасан” байна.
Автобустай холбоотой осол 24 цагийн дотор дөрвөн ч удаа гарч “мэнгэ голлосон” учир юу вэ?
Ойрын өдрүүдэд цас хялмаалж, зам халтиргаатай болсон нь шалтаг байж болно. Гэхдээ нийтийн тээврийн автобусны жолооч нар дэндүү гэмээр хариуцлагагүй, хэнэггүй, түрэмгий, чадваргүй, автобус компаниудын үүрэг хүлээх чадвар сулаас их зүйл шалтгаалж буй нь хэнд ч илэрхий билээ. Хүн дайрдаг, зорчигчоо чирч давхидаг, эгнээ байраа буруу эзэлж, хурд хэтрүүлэн уралддагаас байсхийгээд осол гаргадаг, хотын замд түгжрэл үүсгэгч хүчин зүйлийн нэг болдог байдалд анхаарал хандуулах цаг болж. Цагдаа нар тэр бүрий зогсоодоггүйг далимдуулаад жолооч нар зуу татсан шиг давхиж явдаг, үүнийгээ дулаацах гэж тайлбарладаг тухай сонссон.
Томоохон хотуудын нийтийн тээврийн автобус хамгийн найдвартай, дулаан, үнэ хямд, үйлчилгээ нь хэний ч сэтгэлд нийцдэг унааны нэг байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ айдас дагуулсан  унаа болчихож. Хог шороондоо дарагдсан, үйлчилгээний танхим нь хүйтэн, бохир, өвөлдөө хаана яваа нь мэдэгдэхгүй, жолооч нар нь буудлаа зарладаггүй, маршрутаа зөрчдөг автобус, автобусны жолооч нарын хаягаар урсах шүүмжлэл олон. Тэд өдий төдий  хүний амь насыг хариуцаж яваа гэдгээ огт ойлгодоггүй бололтой.
Х.Оюунсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car