Риогийн олимпийн хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 400 метрийн зайн гүйлтэд Өмнөд Африкийн 24 настай тамирчин Уэйд Ван Никерк дуулиантайгаар түрүүллээ. Тэрбээр 43.03 секундын амжилтаар түрүүлж, олимпийн алтан медаль зүүснээс гадна 1999 онын наймдугаар сарын 26-нд домогт Майкл Жонсон тогтоосон, 17 жилийн эвдэгдээгүй 43.18 секундын амжилтыг эвдэж чадсан юм.
400 метрийн зайн гүйлтийн аман хүзүүнд Лондоны олимпийн аварга Гренадагийн гүйгч Кирани Жеймс 43.76 секундын амжилтаар орсон байна. Харин гуравдугаар байрт мөн нэгэн олимпийн аварга хурдалсан нь Бээжингийн олимпийн тус зайн аварга АНУ-ын Лашон Мерритт 43.85 секундын амжилт үзүүлсэн юм.
Р.Гэгээ

The United States’ Michael Johnson celebrates after his world record performance of 19.32 in the 200 meter final at the Summer Olympics Thursday, August 1, 1996, in Atlanta. (AP Photo/Doug Mills)
Холбоотой мэдээ
Comments are closed.