Дэлхийн хамгийн хурдан хүн, Ямайкийн домогт тамирчин Усэйн Болт өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилт 9.58 секундээ шинэчлээгүй ч гэсэн 9.81 секундын амжилтаар Риогийн олимпийн наадмын хөнгөн атлетикийн 100 метрийн зайн гүйлтэд түрүүлж, дахин нэгэн олимпийн алтан медаль энгэртээ гялалзууллаа. Түүний гол өрсөлдөгч, АНУ-ын гүйгч Жастин Гэтлин 9.88 секундын амжилтаар аман хүзүүдлээ. Канадын Андре де Грассе 9.91 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо.
Харин дэлхийн аварга Йохан Блэйк дөрөвдүгээр байрт оржээ. Усэй Болтын хувьд олимпийн долоо дахь алтан медаль нь энэ болсон юм.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.