antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2016 Comments are off

Шинээр байгуулсан цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олгов

нийтлэсэн Admin
57b8174fbf03817e71a1d7e092b0a3f8

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барьсан найман цэцэрлэгт улсын  дугаар  олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөл  олгов.

Шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдийн  барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургалт  эрхлэх  тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож,  цэцэрлэгийн  удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн  бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт  үүрэг болголоо.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгав.

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН
ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД  ОЛГОХ УЛСЫН ДУГААР
Дүүрэг Хороо Цэцэрлэгийн хүчин чадал Цэцэрлэгийн дугаар
1 Багануур 5 дугаар хороо 240 241
2 Баянгол 17 дугаар хороо 120 242
3 Хан-Уул 16 дугаар хороо 240           243
4 Сонгинохайрхан 22 дугаар хороо 100 244
5 Чингэлтэй 8 дугаар хороо 150 245
6 Чингэлтэй 16 дугаар хороо 150 246
7 Чингэлтэй 17 дугаар хороо 150 247
8 Сонгинохайрхан 20 дугаар хороо 120 248,
Нийт 8 1270

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car