
Хөлбөмбөгийн хаан Пеле буюу Эдсон Арантес ду Насиментуг Риогийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд оролцохыг эмч нар зөвшөөрчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гуяндаа хагалгаа хийлгэснээс хойш домогт хөлбөмбөгч алхаж гишгэж чадахгүй шахам байгаа гэнэ. Гэлээ ч эмч нар олимпийн наадмын нээлтэд оролцож, бамбар асаахад 75 настай Пеле оролцох боломжтой гэж үзсэн байна.
Улаанбаатарын цагаар маргааш буюу наймдугаар сарын 6-ны өглөөний 8 цагаас олимпийн нээлт болно.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.