Рио-гийн олимпийн хотхоны байр, өрөөнүүдийг гадаадын тамирчид шоглож, гоочилж, голж байгаа тухай мэдээлэл байнга түгсээр байна. Сантехникийн асуудалтай, өндөр нуруутай тамирчдад орны урт нь хүрэлцдэггүй, халуун усгүй гэх мэт олон талаар олимпийн хотхон асуудалтай байгаа юм. Тэгвэл АНУ-ын сагсанбөмбөгийн шигшээ багийнхан олимпийн хотхонд бус Рио-гийн ойролцоо байрлуулсан усан онгоц дээр байрлах ажээ. 150 метрийн урттай том хөлөг онгоцонд бэлтгэлийн заал, номын сан, гоо сайхны салон, баар, бассейн, казино, ресторан гээд бүгд байгаа гэнэ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.