antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2016 Comments are off

Моуриньо: Домгуудын үг, шүүмжлэлийг хүндлэх ёстой

нийтлэсэн Admin

 

domguud

“Манчестер Юнайтед”-ын домгуудын шүүмжлэлд бэлэн гэдгээ Жозе Моуриньо өгүүлсэн байна. Хэрвээ та бүхэн санаж буй бол өнгөрсөн улиралд Пол Скоулз дасгалжуулагч Луи Ван Гаалыг хэд хэдэн удаан хурцаар шүүмжилсэн билээ. Тэрбээр хуучин багаа довтолж тоглох ёстойгоос биш идэвхгүй унтаа бөмбөг барилтыг эрхэмлэх ёсгүй гэсэн үзлээ удаа дараалан мэдэгдсэн. Дүндээ “Юнайтед” гоолын зөрүүгээр буюу довтолгоог эрхэмлэхгүй байсандаа “Сити”-гийн дор бичигдсэн нь Скоулзын шүүмжлэлийн үнэн бодитой байсны нотолгоо болсон.

Тэгвэл шинэ дасгалжуулагч Жозе Моуриньо “Юнайтед”-ын домгуудын шүүмжлэлд Луи Ван Гаал шиг өрвөлзөөд байхгүй, аль болох хүндэлж, хүлээн авахыг хичээнэ гэдгээ хэллээ.

“Энэ клубт таван жилийн өмнөхөн тоглож явсан домог бий. Мөн 10, 15, 20 жилийн өмнө тоглож байсан домгууд байгаа. Тэдний үзэл бодол их жин дардаг. Энэ бол ойлгох ёстой байр сууринууд. Клубын түүхтэй уялдаатай хүмүүс бол экспертүүдээс ялгардаг. Тэдний үгийг эергээр харахыг хичээх ёстой. Энэ залуусыг хүндлэх хэрэгтэй.

Тэд фанатуудын ертөнцөд үлэмж их нөлөөтэй. Сайнаар ч, муугаар ч нөлөөлж чаддаг. Фанатууд тэдэнд маш их хайртай тул домгуудын үзэл бодол эерэг байвал бүхнийг нэг гольдролд оруулж, нэгтгэх чадвартай. Харин сөрөг байвал нөхцөл байдлыг маш их хүндрүүлж ч чадна.

Тэд хуучин багийнхаа хувьд шударга үнэнийг нь шулуухан хэлчихдэг. Мөн тэд хэн нэгний үзэл бодолд баригдахгүй. Тиймээс би “Та манай клубтэй түүхэн холбоотой хүн. Туслаач” гэж би гуйх эрхгүй. Харин би домгуудад хандаж “Та бүхнийг бэлтгэлийн баазад ирвэл их баярлана шүү” гэж хэлж болно. Мөн тэдний үзэл бодлыг хэзээ ч сонсоход бэлэн гэдгээ илэрхийлье. “Энэ бол бүхний гэр. Тиймээс гэртээ хэзээ л бол хэзээ ирэх эрхтэй шүү” гэж хэлье” хэмээн Моуриньо өгүүлжээ.

Эх сурвалж: Р.Гэгээ, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car