“Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн, мөн 14-өөс илүү хувийг эзэмшигч Роберт Фрийдланд оны дундуур нэгэн шинэхэн хувьцаат компанитай болохоор төлөвлөж байна. Тодруулбал, Конго, Габон, Өмнөд Африкийн улсад зэс, алт, никель, платинум, төмрийн хүдрийн төсөл эзэмшдэг “Ivanplat” гэх компанийг тэрбээр хэдийнэ байгуулаад амжжээ.
Одоо түүнд хөрөнгө босгох ажил л үлдсэн аж. Зарим санхүүгийн шинжээчид түүний “Ivanplat” компанийн нийт үнэлгээ Торонтогийн биржид IPO хийснээр таван тэрбум ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна. Уг IPO-г хийснээр Фрийдланд нэг тэрбум ам.доллар босгоно гэж үзжээ.
“Ivanplat” компанийн Габон улс дахь “Камоа” төслийн хайгуулын ажлын хүрээнд дэлхийд дээгүүрт орох зэсийн илрэл олсон аж. Өмнөд Африк дахь никель, платинумын “Plantreef” төслийнх нь 10 хувийг Японы “Иточу” групп худалдаж авснаар энэхүү төслийн нийт үнэлгээ 3.5 тэрбум доллараас доошгүй хэмжээтэй болсон байна. Ийнхүү Фрийдланд цоо шинэ компани, хөрөнгийн шинэ “багана” босгохоор ажилдаа оржээ. Түүнчлэн “Оюутолгой төсөл ашиглалтад орох хугацаа ойртохын хэрээр Фрийдланд шинэ төсөлд анхаарлаа хандуулж байгаа болов уу. Тэрбээр магадгүй “Айвенхоу Майнз” компаниа зарчихаж ч болох юм” гэж “Interward” хөрөнгийн менежментийн компанийн шинжээч Марк Сонтроп тайлбарлажээ.
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ
Comments are closed.