antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 23, 2016 Comments are off

Даншиг наадмын үеэр “Очирваань” бурханы дүрийг зална

нийтлэсэн Admin

danshigochir

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг 2 дахь жилдээ  8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж  байгаа юм.  Наадмын үеэр  Монголчуудын их шүтээн “Очирваань” бурханы дүрийг залж, тахих юм. Энэхvv шvтээнийг Монгол   орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг бүтээхдээ Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадрааж, дааж явдаг гэж бурханы шашинд үздэг байна. Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car