antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 11, 2016 Comments are off

“Монгол хүн байгаа манай гаригийн газар бүр наадам болж байна”

нийтлэсэн Admin

308348675_2581f8986a_z

“Монгол хүн байгаа манай гаригийн газар бүр наадам болж байна”

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

“Энэ өдрүүдэд Монгол хүн байгаа манай гаригийн газар бүр наадам болж байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа. Тэрбээр хэлэхдээ “Наадамчин олны уухайн түрлэг дуурссан Монгол наадмын энэхүү хоймроос эрхэм хүндэт Та бүхэнд Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн  Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.

Монгол түмний түүхийн дөрвөн тэгш ой тохиосон их баяр наадам маань өнгө төгөлдөр эхэлж байна. Манай үндэсний наадам бол бидний бахархалт түүх, өнөө, ирээдүйг илтгэсэн их ёслол юм. Монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын ундрага дүүрэн эх булаг юм.

Наадмын өмнө төрийн ээлжит сонгууль боллоо. Ард түмний сонголтоор Улсын Их Хурал, Засгийн Газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Харин асуудал, сорилт бүхэн хариулт шийдлээ хүлээн үлдэж байна. Монголчууд бид нэг эх оронтой, нэг хувь заяатай. Хүн бүр ажил амьдралдаа дор бүрнээ эзэн болж, Монгол гэсэн нэгэн эрх ашгийг дээдэлж урагшаа тэмүүлж ажиллацгаая.

Эрхэм наадамчид аа,

Монгол түмнийхээ цэнгэлийн манлай – үндэснийхээ их баяр наадмыг би энэ жил найм дахь удаагаа нээж байна. Найман хүү төрүүлж өсгөсөн малчин ээж аавын эгэл хүүгийн хувьд би энэ их билигшээл хүндэтгэлд сүслэж, Монгол түмнийхээ их буян заяа, босоо хийморьт үеийн үедээ залбирч явах болно.

Энэ жилийн наадам улам их өргөн дэлгэр болж байна. Газрын хол, усны уртаас олон зочид ирж байна. Энэ бөмбөрцгийн хоёр их тив – Ази, Европын төр засгийн удирдлага, тэргүүн гийчид Монголын зүг жолоо залж байна. Түрүүч нь ирж, ар араасаа уяан дээр бууж байна. Монголчуудаа наадмаа ч сайхан хийе, ажлаа ч сайн хийе. Нэрээ хичээе. Өндөр дээд зочидоо хүндлэн угтая. Дэлхий биднийг харж байгаа. Өвөг дээдэс маань бас харж байгаа.

Энэ өдрүүдэд Монгол хүн байгаа манай гаригийн газар бүр наадам болж байна. Дэлхий ч Монгол наадмыг сонирхож байна. Хүчитний мэх улам уран, хүлгийн давхил улам төгөлдөр, харваачдын цэц улам ончтой байг ээ. Зон олон Монголчууд маань заяа тэгш сайхан наадаг ээ. Өндөр төрийн маань их цагаан сүлд улам ихээр цэнгэн баясаг ээ.” хэмээн хэлсэн юм.

Энэ жилийн наадмын нээлт хаалтын ажиллагааг Төрийн шагналт, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар найруулсан бөгөөд наадмын нээлт хаалтын ажиллагааг найруулах уран бүтээлчийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон юм.   .

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car