antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2016 Comments are off

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна

нийтлэсэн Admin

    Untitled

Барилгын өндөр давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлагын  дийлэнх нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд байдаг. Өнгөрсөн амралтын өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо 17 байрны цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн албан хаагчид тус байранд очиход 2 настай хүүхэд цонхон дээр гарсан байсныг аюулгүй болгож амь насыг нь авран хамгаалсан байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 10 хороо 48 дугаар байрны цахилгаан шатанд хүүхдүүд гацсан байна гэсэн дуудлагын дагуу аврах шуурхай салбарын албан хаагчдыг очиход 5-11 насны 3 хүүхэд хараа хяналтүй цахилгаан шатанд 1 цаг орчим гацсан байсныг гаргасан байна.

Иймд иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж  бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car