antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 Comments are off

Балбад хоригдож байгаа монгол залууг эх оронд нь авчирна

нийтлэсэн Admin

“Би эндээс гармаар байна. Гэртээ харимаар байна. Баяндэлгэр. Катманду. Непал. 2011.12.16” гэсэн бичигтэй цаасны тасархайг “Монгол айл” баримтат киноны багийнхан өчигдөр хэвлэлийнхэнд үзүүлэв. Балбын нийслэл Катмандугийн шоронд хоригдож байгаа монгол залуугийн зурвас аж. Тэрээр визгүйгээр хил нэвтэрсэн гэх шалтгаанаар Балбын шоронд гурав дахь сардаа хоригдож байгаа гэнэ. Хорих өрөөндөө таван африк залуутай хамт байгаа юм байна. Орчин нөхцөлийн хувьд хэцүүхэн байгаа гэж кино багийнхантай уулзахдаа хэлжээ. Дорнодын уугуул, 23 настай, Энэтхэгт шавилан сууж байхдаа байнга оршин суух зөвшөөрлөө сунгуулаагүй, сунгуулах төлбөрөө төлж чадахааргүй болсон учраас Монголдоо ирэх ганц л зам үлдсэн, Балбын хилийг давж чадвал Хятадаар дамжин визгүйгээр эх орондоо очих боломжтой гэсэн дам үгээр Балбад очсон, тэндээ жижиг хоолны газар ажиллаж байгаад цагдаагийнханд баригдсан гэх мэдээллийг “Монгол айл” баримтат киноны багийнхан өглөө.

Балбын цагаачлалын албаны офицер Ганеш Бахадур Адхикари кино багийнханд “Баяндэлгэрийг буцах тийз, торгуулийн мөнгөө төлбөл суллаж явуулахад бэлэн байна. Балбад Монгол Улсын ЭСЯ байхгүй, өргөмжит консул Цэдэн гэдэг төвд хүн байдаг ч олдохгүй байгаа тул өөр шугамаар шийдэхэд хүнд. Хэрвээ мөнгө төлж чадахгүй бол хоригдсоор байх болно” хэмээн ярьжээ. Кино багийнхан Балбад байх гурван хоногтоо өргөмжит консултай холбогдох гээд чадаагүй аж. Албан байрных нь хаалга байнга түгжээтэй байсан гэнэ. Өргөмжит консул Цэдэн хивсний наймаа хийдэг нэгэн гэсэн мэдээллийг тэд өгч байна.

lam“Дорнод нутаг” клубээс Б. Баяндэлгэрийг эх оронд нь авчрах зардлыг гаргахаар болжээ. Наад захын хугацаа гэхэд долоо хоногийн дотор цаад захын хугацаа гэхэд цагаан сараас өмнө авчирна гэж тэд мэдээллээ.

Монголыг төлөөлсөн өргөмжит консул байгаа хэр нь Катмандуд хэдэн сараар хоригдсон залуугийн талаарх мэдээллийг монголчууд саяхнаас л сонсож байна. Уг нь энэ мэдээллийг Балбад санамсаргүй тохиолдлоор кино зураг авалт хийхээр очсон уран бүтээлчид биш, тухайн улсад суугаа манай улсын өргөмжит консул, Гадаад харилцааны яамныхан олон нийтэд өгөх учиртай байлаа. Өргөмжит консултай холбоотой асуудлыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодруулахад “Монгол иргэн баригдсанаасаа хойш холбогдох газарт нь мэдээлэл өгөх гэж оролдоогүй юм билээ. Ямар нэг мэдээлэл өгөөгүй. Өргөмжит консулдаа энэ асуудлыг тодруулсан захидлыг өчигдөр бичсэн. Одоогоор хариу ирээгүй байна” гэсэн хариу өгөв.

Дашрамд сонирхуулахад Өргөмжит консулын тухай журам гэж байдаг аж. Монголыг гадаадад төлөөлөх өргөмжит консулуудад гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй, өөр улсын өргөмжит консулын албыг давхар хашихгүй, өргөмжит консулын албыг хашихдаа Монгол Улсаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс шаардахгүй, 70-аас дээшгүй настай байна гэсэн шаардлагуудыг тавьдаг юм байна. Өргөмжит консулын нэг үүрэг нь Монгол улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах. Энэ чиглэлээр хийх ажлыг нь ч тодорхой заагаад өгчихөж. Иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд нэн даруй мэдэгдэх ёстой гэсэн заалт Өргөмжит консулын тухай журамд тусчээ.

Ц.БААСАНСҮРЭН

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car